ӨМӨЗО-д есдүгээр сарын сүүлчээс эхлэн короно хурдацтай тархаж эхэлсэн юм. Хөххотод өвчний тархалт онцгой хүндэрч байна. ӨМӨЗО-ы Загийн газрын хүчтэй удирдлага дор халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналт тавьж байна.
Цар тахал даамжирсан хүнд нөхцөл байдалтай тулгараад байгаа энэ үед тахлыг даван туулахын тулд бид "Тэг короно" гэсэн ерөнхий бодлогыг баримтлах ёстой.
"Тэг короно"-г баримтлах нь бидний хүн нэг бүрийн эрх ашгийн төлөө байдаг. Тиймээс хөл хорионы үед хүн бүрийн ойлголцол, хамтын ажиллагаа, дэмжлэг бас хэрэгтэй. Короно арай гайгүй байгаа аймаг хотуудад хүмүүсийн хэвийн амьдралд үндсэндээ нөлөөлөөгүй байгаа нь маш сайн нөхцөл байдалд тооцогдох юм. Урьдчилан сэргийлэх, хяналтыг хэвийн журамд шилжүүлэхийн тулд хүн нэг бүрээс нуклейн хүчлийн шинжилгээг цаг тухайд нь хийж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх янз бүрийн зөвлөмж, дүрмийг ухамсартайгаар дагаж мөрдөхийг шаарддаг. Түүнчлэн хамтран ажиллаж, дэмжих хэрэгтэй. Энэ бол иргэн бидний үүрэг.
Илүү тодорхой харахын тулд олон зүйлийг урт хугацааны хэмжүүрт оруулах хэрэгтэй. Хятад улс "Тэг короно"-г барьж байгаа бөгөөд энэ нь хамгийн бага зардалтай тахлын эсрэг бодлого юм.
Бид бүгд цар тахлын төгсгөлийг тэсэн ядан хүлээж байгаа ч энэ тахал нь төвөгтэй бөгөөд урт хугацааны асуудлуудтай байдаг. Энэ үед иргэн бүр хийх ёстой зүйлээ хийх хэрэгтэй. Бидэнд шаардлагагүй маргаан, хэт их түгшүүр хэрэггүй. Дэлхий ертөнц хичнээн эмх замбараагүй байсан ч 1 тэрбум 400 сая гаруй иргэн бодит байдлаас үнэнийг эрэлхийлж, эв нэгдэлтэй байвал бид бүх талаараа хамгийн сайн нөхцөлтэй орнуудын нэг болох нь гарцаагүй. Үүнд бид итгэлтэй байх ёстой.





























































