Боловсрол, шинжлэх ухаан, технологи, боловсон хүч бол орчин үеийн социалист улс орныг бүх талаар цогцоор нь байгуулах үндсэн ба стратегийн дэмжлэг юм. Шинжлэх ухаан, технологи нь үйлдвэрлэлийн анхдагч хүч, боловсон хүч нь үндсэн нөөц, инновац нь үндсэн хөдөлгөгч хүч гэдгийг бид тууштай баримталж, шинжлэх ухаан, боловсролоор дамжуулан улс орноо хөгжүүлэх стратеги, улс орноо хүчирхэгжүүлэх стратегийг сайтар хэрэгжүүлэх ёстой. Боловсон хүч, инновацад суурилсан хөгжлийн стратеги нь хөгжлийн шинэ талбар, шинэ замуудыг нээж, өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч, шинэ давуу талыг байнга бүрдүүлдэг.
- 2022 оны 10 дугаар сарын 16-нд болсон ХКН-ын ХХ их хурал дээрШи Жиньпиний тавьсан илтгэл





























































