Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

ШИНЭ ЭРИНИЙ ГЯЛАЛЗСАН АМЖИЛТЫГ БИЧНЭ

ШИНЭ ЭРИНИЙ ГЯЛАЛЗСАН АМЖИЛТЫГ БИЧНЭ

   Дэлхий дахины анхаарлыг татсан Хятадын Коммунист Намын ХХ их хурал хөтөлбөрийн дагуу явагдаж амжилттай болж өндөрлөв. ХКН-ын ХХ их хурал нь бүх нам, бүх үндэстний ард түмэн орчин үеийн социалист орныг цогцлоон байгуулах, хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтод хүрэх шинэ аяныг эхлүүлж байгаа шийдвэрлэх мөчид зохион байгуулагдсан маш чухал хурал юм. Их хурлаар ХКН-ын ХХ сонгуулийн Төв хороо болон Төвийн сахилга бат шалгах хороог сонгож, ХIХ сонгуулийн Төв хорооны ажлын тайланг батлах шийдвэр, Төвийн сахилга бат шалгах хорооны ажлын тайланг батлах шийдвэр болон "ХКН-ын дүрэм"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг тус тус батлав. Бүх хүч чадлаа гарган эв нэгдэлтэй урагш тэмүүлсэн хурал болсон төдийгүй нам, улс орны хөгжлийн үйл явцад туйлын чухал түүхэн ач холбогдолтой юм.

ХКН-ын ХУIII их хурал хуралдсанаас хойших 10 жилд бид нам, ард түмний үйл хэрэгт түүхийн асар их ач холбогдол бүхий гурван томоохон үйл явдлыг туулсан.

Нэг. Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойг угтсан.

Хоёр. Хятадын онцлогтой социализм шинэ эринд орсон.

Гурав. Ядуурлыг бууруулж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах түүхэн үүргийг биелүүлж, эхний зуун жилийн зорилтыг биелүүлсэн болно.

Шинэ эриний сүүлийн арван жилд гарсан томоохон өөрчлөлтөөс түүхийн өөртөө итгэх итгэлээ улам бүр бэхжүүлж, түүхэн санаачилгаа сайжруулан, урагшлах хүч чадлыг өөртөө татаж, шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмын гялалзсан амжилтыг бичнэ.

Өнөөдрийн Хятадын гол мөрөн нь цэвэр тунгалаг, уул нурууд нь өндөр сүрлэг, ард түмэн нь итгэл зоригтой, хөгжлийн ирээдүй нь гэгээн саруул байна. Гашуун гуниг, алдар цуутай өнгөрсөн он жилүүд, өдрөөс өдөрт хөгжиж буй өнөөдөр, гэгээн саруул ирээдүй зүг тэмүүлж буй Хятадын ард түмний урагш дэвших хүч чадал, тэмүүллийн эрч хүч, оюун ухаан, ялалтад заавал хүрэх итгэл зориг нь түүхийн хүчирхэг ухамсар, санаачилгатай сэтгэлгээг бадрааж, ХКН болон Хятадын ард түмэн зуун хувийн эрч хүчээр Хятадын үндэстний босож зогссоноос баяжин хүчирхэгжсэн их үсрэлтийг бий болгоход итгэл дүүрэн тэмүүлж байна.

Зохиогч:Бэлтгэсэн: Б.ХУРЦ
Найруулагч:Hurts
Эх сурвалж:Solongo
Мэдээ үзсэн:4635
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7