Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 18 дахь улирал болох Хяруу унах улирал нь энэ жил 10 дугаар сарын 23-ны өдөр тохиолоо. Энэ нь намрын хамгийн сүүлчийн нэг улирал болно. Энэ үеэр өвс ургамал аажмаар гандаж, эх дэлхий хүйтэн уур амьсгалаар хучигдаж эхэлдэг. Хяруу унах улиралд Хятадын олон бүс нутагт шавтал жимс идэх уламжлалтай байдаг.
Шавтал жимс нь энэ үеэр намрын салхи, цагаан шүүдрийн ачаар бүрэн боловсорч, амсах тоолонд аз жаргалыг мэдрүүлэхээр чихэрлэг амттай болдог байна. Шавтал жимс буюу “Шы Зи” гэх ханз нь “үйл хэрэг сэтгэлчлэн бүтэх”, “сайн үйл санаагаар биелэх” зэрэг бэлгэдэлтэй байдаг бөгөөд Хятадын уламжлалт бэлгэдлийн өнгө аяс хамгийн ил тод жимсний нэг хэмээгддэг. Миний зураг дахь хятад охин модноос шавтал жимс унагааж, гадаад хөвгүүн саяхан түүсэн жимсээ барьж зогсоно. Хяруу унах улирлаар өвс мод шарлан, модны мөчирт бөнжгөнөх гал улаан шавтал жимс л намар одож, өвөл айсуй гэдгийг хүмүүст сануулан өгүүлэх мэт.






























































