Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадад суугаа гадаадын элч нарт зориулсан ХКН-ын ХХ их хурлын үзэл санааг танилцуулах тусгай хурал хийлээ

ХКН-ын Төв Хорооны Гадаадтай Харилцах хэлтэс Хятадад суугаа гадаадын элч нарт зориулсан ХКН-ын ХХ их хурлын үзэл санааг танилцуулах тусгай хурал хийлээ.

   ХКН-ын Төв Хорооны Гадаадтай Харилцах хэлтэс Хятадад суугаа гадаадын элч төлөөлөгчдөд зориулан ХКН-ын ХХ их хурлын үзэл санааг танилцуулах тусгай хурлыг 11-р сарын 11-нд хийлээ. Дэлхийн 100 гаруй орны ахмад дипломатчд, тэр дундаа Хятадад суугаа 60 орчим Элчин сайд оролцов. ХКН-ын Төв Хорооны Гадаадтай Харилцах хэлтсийн дарга Лю Жяньчао болон Төв Хорооны суртал ухуулгын бүлгийн гишүүд үг хэлэв.

Лю Жяньчао нар хэлэхдээ "Өндөр чанартай бүтээн байгуулалт бол орчин үеийн социалист улс орныг бүх талаар цогцоор нь байгуулах үндсэн зорилт юм, бид социалист зах зээлийн эдийн засгийн шинэчлэлийн чиглэлийг баримталж, гадаад ертөнцөд дээд зэрэглэлийн нээлттэй байхыг баримталж, бие биеэ дэмжсэн дотоод болон олон улсын мөчлөгийн бүтээн байгуулалтыг хурдасгах хөгжлийн шинэ загварыг бий болгоно. Хятад маягийн орчин үеийн байгуулалт нь дэлхийн шинэчлэлийн үйл явцыг ахиулж, хүн төрөлхтний шинэчлэлийг хэрэгжүүлэх замыг өргөтгөх болно. Хятад улс үргэлжлэн өндөр чанартай хөгжил, дээд түвшний нээлттэй байдлыг ахиулж, өөрийн хөгжлөөр дэлхий дахинд илүү их боломжийг бий болгоно. Хятад улс бүх хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг урагшлуулж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, хөгжиж буй орнуудын хөгжлийг түргэтгэхийг тууштай дэмжиж, туслах болно".

Уулзалтад оролцсон гадаадын элч нар ХКН-ын ХХ их хурал чухал эерэг үр дүнд хүрсэнд баяр хүргэж, дэлхийн энх тайван, хөгжлийг хамтдаа ахиулахад Хятадын талтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:politics.people.com.cn
Мэдээ үзсэн:4531
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7