Төрийн Зөвлөлийн урьдчилан сэргийлэх, хянах хамтын механизм 11-ний өдөр теле хурал хийж, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Сүнь Чүнлань хуралд оролцон үг хэлэв.
Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны хурал дээр хэлсэн чухал ярианы үзэл санааг сайтар хэрэгжүүлж, ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж тэрээр онцлон тэмдэглэв.
"Иргэдийн амь насыг хамгаалахыг нэн түрүүнд тавьж, "гадаадаас өвчин зөөвөрлөгдөх, дотоодод халдвар тарах"-аас сэргийлэх бодлого ба “Тэг covid” бодлогыг чанга баримтлан, асуудлыг бүрэн, иж бүрэн, үнэн зөв ойлгож, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой тохируулж, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг шинжлэх ухаанч, үнэн зөв хийж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй зохицуулах, эдийн засгийг тогтворжуулах хэрэгтэй" гэжээ.





























































