Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриштэй уулзав

Ши Жиньпин НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриштэй уулзав.

Орон нутгийн цагаар 11-р сарын 16-нд Ши Жиньпин дарга Бали аралд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриштэй уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад улс бол НҮБ-тай олон улсын тогтолцоог тууштай дэмжигч юм. Дэлхийн энх тайвныг тогтоохын тулд НҮБ-ын дүрэм, зарчмуудыг баримталж, бүх улс орны аюулгүй байдлын хууль ёсны асуудлыг нухацтай авч үзэх ёстой. Өнөөгийн дэлхийн хөгжлийн үйл явц урьд өмнө байгаагүй сорилттой тулгарч байгаа бөгөөд хөгжиж буй орнууд, ялангуяа эмзэг орнуудад ихээхэн нөлөөлсөн. Бид хөгжлийг олон улсын хэлэлцэх асуудлын төвд тавьж, дэлхийн хөгжлийн шинэ хөдөлгөгч хүчийг буй болгон, дэлхийн хөгжлийн түншлэлийг дэмжиж, дэлхийн илүү хүчтэй, илүү ногоон, эрүүл хөгжлийг ахиулан, хөгжлийн үр дүнг улс орон, хувь хүнд илүү хүртээнэ. Хятад улс НҮБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хамтаар ахиулж, бодит үр дүнд хүрэхэд бэлэн байна. Бид Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтаар хүн төрөлхтний ерөнхий дэвшлийг ахиулж, Хятадын шинэ бүтээн байгуулалтаар дэлхийд шинэ боломжуудыг буй болгон, донсолгоо ихтэй дэлхий дахинд илүү тогтвортой, итгэлтэй байдлыг хангах болно. Хятад улс жинхэнэ олон талт үзлийг үргэлжлүүлэн дэмжиж, НҮБ-ын үйл ажиллагааг тууштай дэмжинэ" гэв. 

Антонио Гутерриш Ши Жиньпинд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд дахин баяр хүргэв.

Тэрээр хэлэхдээ "Хөгжиж буй орнууд хүнс, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн хямралыг ар араасаа туулж, дэлхийн хөгжлийн тэгш бус байдал, тэнцвэргүй байдал маш ноцтой байна. Хятад улс олон талт үзлийг баримталж байгааг НҮБ өндрөөр үнэлж байна. Хятад улсын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга нь НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрт нийцэж байгаа бөгөөд Хятад улс хөгжиж буй орнуудыг хамтдаа хөгжүүлэхэд хосгүй хүчин чармайлт гаргасаар ирсэн. Нэгдсэн Үндэстний Байгууллага нэг Хятадын зарчмыг тууштай дэмжинэ. Нэг Хятадын зарчим бол давж болшгүй улаан шугам, түүнийг заавал хүндэтгэх ёстой. НҮБ Хятад улстай үргэлжлэн нягт хамтран ажиллахад бэлэн байна, Хятад улс дэлхийн энх тайван, хөгжлийг хамгаалахад илүү чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна" гэлээ.

Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:4550
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7