Нээлттэй хамтын ажиллагааг хөгжүүлэх нь түүхийн хөгжлийн чиг хандлага болж байгаа аж. Намын ХХ их хуралд Хятад улс гадаадад нээх төрийн үндсэн бодлогын дагуу харилцан ашигтай хамтдаа хожих гадаад нээлтийн стратегийн бодлого хэрэгжүүлж, дэлхийн хөгжлийн шинэ боломжийг Хятадын шинэ хөгжлөөр хангахын зэрэгцээ дэлхийн эдийн засгийн нээлттэй байдлыг ахиулж, бүх улс орны иргэдэд бодит ашиг хүртээнэ гэж тодруулсан байна.
Хятад, Европ нь дэлхийн энх тайвныг хамгаалагч томоохон хоёр хүчин бөгөөд НҮБ-ын төвтэй олон улсын харилцааны систем ба олон улсын хууль тогтоолоор суурилсан дэг зурмыг эрхэмлэж үйл ажиллагаа бүтээж байгаа хүчин болно. Хятад улсын эдийн засаг алс хэдийн чиг хандлага гаргаж, Европын улс орны анхаарлыг ихэд татаж байна. Намын ХХ их хуралд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр Хятадын олон үндэстний агуу их сэргээн мандлыг түлхэн ахиулах хэтийн төлөвийг зураглан гаргасан байна. Олон жилийн турш Хятад- Европын эдийн засгийн хамтын ажиллагаа нягт харилцаа холбоотой байгаа юм.
2020 оноос эхлэн Хятад улс нь Европын холбооны хамгийн томоохон худалдааны түнш болсны дээр энэ онд хоёр орын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа тогтуунаар өсөх чиг хандлагатай байж, 01-ээс 09-р сарын Хятад-Европын худалдааны өртөг 645.95 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 7.9 хувиар өссөн бол 01-ээс 08-р сард Европын холбооны Хятад дахь хөрөнгө оруулалт 7.45 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 121.5 хувиар өссөн бүртгэлтэй байна. Энэхүү үзүүлэлт нь Европын орнуудын бизнесийн аж ахуйн нэгжүүдийн бодитой үйл ажиллагаа нь Хятад улсын зах зээлд итгэл дүүрэн байгаагаа илэрхийлсэн байна.
Гадаад худалдааны хөрөнгө оруулалтын тухай нааштай сайн төрийн бодлогын хэрэгжилтийн дагуу Европын олон олон аж ахуйн нэгж Хятад улсад хөгжлийн ба хамтын ажиллагааны нөхцөл боломжийг хүртэж үйл ажиллагаа цаашид эрч хүчтэй өрнүүлж байна. Энэ оны эхний улиралд Европын орнууд Хятадаас импортолж буй нарны эрчим хүчний төхөөрөмж өнгөрсөн жилийн мөн үеэс 145 хувиар нэмэгджээ. Үүнээс гадна Rwanda улсын чинжүү, Афганистаны гараар урласан хивс, Syria улсын эртний саван, Zambia улсын зөгийн бал, өмнөд Sudan улсын гар урлалын бүтээгдэхүүн, Timor-Leste улсын кофе зэрэг Европын орнуудын бараа бүтээгдэхүүн ч Хятадын зах зээлд экспортлогдож, Хятад улсын өргөн хэрэглээг хангаж, таашаалд хүрч байна. Хятад улсын хөгжил нь дэлхийн хөгжлөөс салж чадахгүй бөгөөд дэлхийн хөгжил ч Хятад улсын хөгжлийг шаардах болно. Хятад-Европын хэдэн арван жилийн хамтын ажиллагаа амжилтад хүрч, хоёр тал ашиг хүртэж байгаа нь зайлшгүй. Хятад улс цаашид Европын орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, аюулгүй, нээлттэй, багтаамжтай өнө удаан оршин тогтнох дэлхий дахиныг бүтээн байгуулахад хамтдаа хүчин зүтгэл гаргах болно.





























































