Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад, Монголын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтад шинэ түлхэц үзүүлнэ

Хятад, Монголын хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтад шинэ түлхэц үзүүлнэ.

Өнөөдөр дэлхий ертөнц, цаг үе, түүхийн өөрчлөлт урьд өмнө байгаагүй их өрнөж байна. Олон улсын харилцааны гүнзгий өөрчлөлт, хувьслын хүрээнд Хятадын санаачилсан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах үзэл баримтлал нь "Бүс ба зам" дагуух улс орнуудын ард түмэнд ашигтай төдийгүй бүс нутгийн болон дэлхийн түвшинд асар их нөлөө үзүүлж байна.

Хятадын Коммунист Намын XX их хурал амжилттай зохион байгуулагдсаны дараа Монгол Улсын улс төрийн томоохон намуудын удирдагчид Хятадын талд баяр хүргэж, Хятадын хөгжлийн ололт амжилтыг чин сэтгэлээсээ сайшааж байлаа. Монгол Улсын салбар салбарын төлөөлөгч хүмүүс ч Хятадын Коммунист Намын XX их хурал ХКН болон Хятадын үйл хэргийн ирээдүйн хөгжлийн зорилго,  үүрэг, томоохон бодлуудыг шинжлэх ухааны үүднээс төлөвлөсөн бөгөөд энэ нь Хятад-Монголын хамтын ажиллагаанд шинэ боломжуудыг авчирна гэв. Хятадын Коммунист Намын ХХ их хурлын тайланд "Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны бүтээн байгуулалт нь олон улсын нийтийн бүтээгдэхүүн, олон улсын хамтын ажиллагааны индэр хэмээн онцолжээ. "Бүс ба зам” санаачилгыг чанарын өндөр түвшинд хөгжүүлэхийг дэмжинэ. Энэхүү чухал бодлого нь "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулах эрин үеийн саналд хариу өгч, Хятадын үзэл баримтлал, үүрэг хариуцлагаар хувь нэмрээ оруулж байна.

 Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөрш бөгөөд  алтаар ч солимгүй сайн саахалт, хүнд хэцүүг хуваалцдаг сайн ах дүү, зовлон бэрхшээлийг хуваалцдаг сайн түнш. Сүүлийн жилүүдэд дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг нөлөөлөгдөж, олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд хоёр тал нэгдэн тахлын эсрэг тэмцэж, "Хонины хариу цайгаа өргөн барьж”, хоёр орны найрамдал нөхөрлөлийн шинэ сайхан түүхийг  бичиглэсэн юм. Ялангуяа "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт үр дүнгээ өгч, хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн зэрэг олон салбарын хамтын ажиллагааны хэв маяг тасралтгүй гүнзгийрч, хоёр орны харилцаа бат бөх тэсвэр хатуужил, эрч хүчтэй байгаагаа харуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаа улам бат бөх, утга төгөлдөр, үр өгөөжтэй болж байна. Хятадын Коммунист Намын ХХ их хурлын тайланд "Хятадын хэт их хэмжээний зах зээлийн давуу талуудад түшиглэн, дэлхийн нөөцийн элементүүдийг дотоодын эргэлтээр татах, дотоодын болон олон улсын зах зээл дэх нөөцийн уялдаа холбоог сайжруулах, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны чанар, түвшинг дээшлүүлэх" талаар онцлон тэмдэглэсэн байна. Энэхүү чухал бодлого нь Хятад улс өндөр түвшний нээлтийг дэмжин чиглэлийг зааж , шинэ утга оруулж өгсөн юм. Хятадын Коммунист Намын ХХ их хурлын удирдлага дор хамтдаа хоёр улсын төрийн тэргүүн нарын чухал зөвшилцлийг хэрэгжүүлэн, хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах чиглэл руу хандаж, "Бүс ба зам" санаачилгыг "Талын зам"-тай уялдуулах, дэлхий нийтийн хөгжлийн санаачилгыг Монгол Улсын "Шинэ сэргэлтийн бодлого"-той, Хятад улсын "хоёр алхам" хөгжлийн стратеги болон Монгол Улсын "Алсын хараа-2050" зорилтыг холбон, Монгол Улс өөрийн нөөц боломж, газар зүйн давуу талаа хөгжлийн давуу тал болгон өөрчлөхөд нь тус дөхөм үзүүлэх юм. Ингэснээр Хятад-Монголын харилцааны хөгжлийн үр дүн Хятад, Монголын ард түмэнд илүү ашигтай байх болно.

“Бүс ба зам” санаачилгыг хамтран байгуулахаас эхлээд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах хүртэл Хятад улс дэлхийн хөгжлийн тодорхой төлөвлөгөөг гаргаж, Монгол Улс болон дэлхий дахинд ихээхэн нөлөө үзүүлж байна. Хятадын Коммунист Намын ХХ их хурлын хятадын ирээдүйн үндэсний конгрессын төлөвлөгөө Хятадын ирээдүйд нөлөөлөх төдийгүй дэлхийн бүх улс орнуудын нийтлэг хөгжлийг дэмжинэ.       

 

 Зориг      Өвөр Монголын  Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн "Бүс ба зам" судлалын хүрээлэн  

Зохиогч: Зоригт
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж: Солонго
Мэдээ үзсэн:1104
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7