
2022 оны 11-р сарын 04-ний орой Хятад улсын дарга Ши Жиньпин Шанхай хотноо болсон Хятадын Олон улсын импортын V экспогийн нээлтийн ёслолд цахим хэлбэрээр оролцон илтгэл тавив. Илтгэлдээ:
“Бид нээлттэй байдлаар бүх бөмбөрцгийн эдийн засгийн хөгжлийн үйл явцад тулгарсан бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж, нээлттэй байдлаар хамтын ажиллагааны хүчээ нэгтгэн, нээлттэй байдлаар бүтээлч чадвараа төвлөрүүлж, нээлттэй байдлаар аз жаргалаа хуваалцана” хэмээн Хятад улс боломж завшааныг олон улсынхантай хуваалцахаа онцолсон юм.
Ши Жиньпин даргын илтгэл нь урам зоригийг хөвчилсөн мөртөө өндөр түвшинд гадаадад үргэлжлэн нээлттэй байлгаж, хамтын хөгжлийг дэмжих Хятад улсын шийдвэр зоригийг илэрхийллээ хэмээн экспод оролцож буй бизнесменүүд сэтгэгдлээ хуваалцжээ.
Ши Жиньпин дарга илтгэлдээ "Импортын экспогийн таван жилийн хагацаан дахь ололт амжилтыг системтэй дүгнэж, өнөөгийн ертөнцөд нээлттэй байхын агуу ач холбогдлыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж, Хятад улс эдийн засгийн даяаршлыг ахиулж, дэлхийн нээлттэй эдийн засгийг байгуулах тууштай байр сууриа илэрхийлж, зочид төлөөлөгчид болон олон улсынханд хамтын үзэл ойлголтыг бий болгожээ.
Хятадын Олон улсын импортын экспо нь импортын сэдэвтэй дэлхийн анхны үндэсний хэмжээний үзэсгэлэнгийн хувьд дэлхийн өнцөг булан бүрийн өндөр чанартай бүх төрлийн бүтээгдэхүүнийг цуглуулж, санал бодлоо солилцох гүүр байгуулж, Хятад болон дэлхийг холбосон шинэ платформ байгуулж, улс орнуудад илүү их зах зээлийн, хөрөнгө оруулалтын боломж олгосон байна.
Гадаадад нээлттэй байх нь Хятадын үндэсний үндсэн бодлого бөгөөд өнгөрсөн 40 жилд Хятад улс хөгжлийн гайхамшгийг бүтээсэн чухал хүчин зүйл юм. Ирээдүйд Хятадын нээлттэй бодлого нь улам бүр нээгдэж, Хятадын шинэ хөгжлөөр дэлхий нийтэд үргэлжлэн хөгжлийн шинэ боломж хангаж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг ахиулах болно.
Мөн өнөөгийн хүнд сорилтуудын өмнө, улс орнууд бэрхшээлийг даван туулахад бие биедээ тусалж, илүү нээлттэй сэтгэлгээ, арга хэмжээтэйгээр дэлхийн эдийн засгийг сэргээхэд зохих хувь нэмрээ оруулж, гэрэлт ирээдүйгээ хамтдаа бүтээхэд зорилт тавин ажиллах ёстой".





























































