Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь хүн төрөлхтний орчин үеийн шинэчлэлд шинэ боломж болж байна

Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь хүн төрөлхтний орчин үеийн шинэчлэлд шинэ боломж болж байна.

   2022 оны аравдугаар сарын 16-нд ХКН-ын ХХ их хурал Бээжинд нээлтээ хийж, ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин XIX сонгуулийн төв хорооны нэрийн өмнөөс их хуралд илтгэл тавив. Илтгэлд орчин үеийн социалист улсыг бүх талаар байгуулах тухай стратегийн зохицуулалт хийж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн чухал шинж чанар, шаардлагуудыг тодорхойлсон нь дэлхий нийтийн анхаарлын төвд хүрсэн байна.

   Орчин үеийн шинэчлэл бол дэлхийн улс орнуудын ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл бөгөөд Хятадын ард түмний өнөөг хүртэл хичээж ирсэн зорилго юм. Тэгвэл Хятад маягийн орчин үеийн шинэчлэл гэж юу вэ? ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин илтгэлдээ онцлохдоо "Хятад маягийн орчин үеийн шинэчлэл гэдэг нь ХКН-аар удирдуулсан социалист шинэчлэл бөгөөд бүх улс орнуудын орчин үеийн хөгжлийн нийтлэг шинж чанартай төдийгүй өөрийн үндэсний нөхцөл байдалд тулгуурласан Хятадын онцлогтой юм" гэжээ.

  Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь ард түмнээрээ төв болгох хөгжлийн зарчмыг эрхэмлэж, хөгжлийн тулгуур үзэлдээ хүн байгалийн эе зохицолтой хөгжихийг анхааралтай тусгасан харилцан ашигтай хожих үзэл баримтлал юм. Илтгэлд Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь есөн талын үндсэн шаардлагуудтай хэмээн дурджээ. Эдгээр нь ХКН-ын удирдлагыг баримтлах, Хятадын онцлогтой социализмыг баримтлах, чансаатай хөгжилд хүрэх, ард түмний ардчиллыг бүх явцад хөгжүүлэх, ард түмний оюун санааны ертөнцийг баяжуулах, бүх ард түмнийг хамтын хөгжилд хүрэх, хүн байгалийн уялдаа холбоог дэмжих, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах, хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэрийг бий болгох зэрэг болно. Энэ нь эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн соёл иргэншлийн бүхий л талыг хамарч, орчин үеийн социалист улс орныг бүх талаар бүтээн байгуулахад үйл ажиллагааны удирдамж болж байна.

   Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн практик туршлага нь хүн төрөлхтний орчин үеийн шинэчлэлд чухал хувь нэмэр оруулж, шинэ сонголтыг бий болгож байна. Ши Жиньпин илтгэлдээ "Ирэх таван жил бол орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах нэн чухал үе байх болно" хэмээн дурдаж, "Чансаатай хөгжил нь орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах үндсэн зорилт юм" хэмээн тодорхойлов.

  Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь "Энх тайванч хөгжлийн замаар замнах"-ыг онцолж, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг дэмждэг болохоор барууны орнуудын "соёл иргэншил мөргөлдөж" байдаг хэмээгч онолыг няцааж, хүн төрөлхтний соёл иргэншлийн шинэ хэлбэрийг бий болгож, дэлхийн энх тайван, хөгжлийг дэмжиж байна.

  Дэлхийд нэг л хэвийн, өөрчлөгдөхгүй орчин үеийн шинэчлэлийн загвар гэж байхгүй. Дэлхийн аль ч улс оронд тохирох стандарт бүхий орчин үеийн шинэчлэл гэж ч байхгүй. Өнөөдрийн Хятад улсад шинэ үйлдвэржилт, мэдээлэлжүүлэлт, хотжилт, хөдөө аж ахуйн шинэчлэл зэрэг явагдаж, материаллаг, улс төрийн, оюун санааны, нийгмийн, экологийн соёл иргэншил уялдаатай хөгжиж байна. Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн зам нь өөрийгөө хөгжүүлж, дэлхий дахинд үр өгөөжөө өгнө гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Зохиогч:Чэнь Тана
Найруулагч:Хан Хуншя
Эх сурвалж:солонго
Мэдээ үзсэн:1103
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7