Тариалан бол улс орон хүчирхэн байхын үндэс. Хүчирхэг Хятад орныг байгуулахад тариалангийн салбар заавал хүчирхэг байх шаардлагатай. Хятад улсын дарга Ши Жиньпин ХКН-ын ХХ их хурлын тайландаа Хятад улс хөдөө орон нутгийг бүх талаар сэргээн хөгжүүлж, тариалангийн хүчирхэг гүрнийг хурдтай бүтээн байгуулах тухай онцолсон байдаг. Энэ нь Хятад улсын тариалангийн хүчирхэг гүрнийг бүтээн байгуулах итгэл шийдэмгий зоригийг харуулж байгаа төдийгүй Хятад улсын онцлогт орчин үеийн тариалан хөдөө тосгоныг хөгжүүлэх ажилд зам мөрийг нь заан өгчээ. 2013 оны ХКН-ын төв хорооны хөдөө тосгоны ажлын хурлаар “Хятад улс хүчирхэг байя гэвэл тариалан заавал хүчирхэг байх ёстой” хэмээн дурдан гаргасан бол 2018 оны ХКН-ын Төв хорооны нэгдүгээр тоот бичиг материалд тариалангийн том гүрнээс тариалангийн хүчирхэг гүрэн өөд хөгжих зорилтыг дурдсан байдаг. Өнөө Хятад улс тариалангийн хүчирхэг гүрэн өөд хөгжих зангилааны шат үед ороод байгаа юм. Энэ бүхэн нь Хятад улс тариалан, хөдөө тосгон болон тариалан эрхлэгчдэд холбогдсон гурван талын ажлыг угаасаа чухалд үзсээр ирснийг харуулж байна.
Хятад улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, тариалан эрхлэгчдийн тоо, тариалангийн нэмүү өртгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байгаагаар нь хүмүүс ер нь Хятад улсыг тариалангийн том гүрэн хэмээн үздэг. Өнгөрөгч 2021 онд Хятадын хүн дунджийн GDP 1.25 ам долларт хүрч, хотжилтын төвшин 64.7 хувд хүрч, тариалан хөдөө тосгоныг нэн тэргүүнд хөгжүүлэх нөхцөл боломж үндсэндээ бүрджээ. Үүнээс гадна Хятад улс зах зээлийн асар том давуу талтай бөгөөд дунд орлоготой хүний тоогоор хамгийн олонд тооцогдож байгаа зэрэг нь түүний тариалангийн хүчирхэг гүрнийг бүтээн байгуулах ажилд чухал үндэс суурь хангаж байна.
Тэгвэл тариалангийн хүчирхэг гүрэн гэдэг гол нь түүний өрсөлдөх хүчийг зааж байгаа юм. Даруй өөрийн улс орны иргэдийн эрэлт хэрэгцээг хангаад зогсохгүй дэлхийн тариалангийн салбарын хөгжлийг дайчлан дагуулах чадавхыг илүү чухалд үздэг юм. Тариалангийн хүчирхэг гүрэн нь орчин үеийн тариаланг хөгжүүлсэн үндсэн дээр дэлхийн тэргүүн эгнээнд өрсөлдөх давуу талтай байхыг заадаг. Одоогоор дэлхий дээр ихэнх хэмжээний хөгжсөн улс орнууд орчин үеийн тариаланг нэгэнт биелүүлсэн боловч зөвхөн цөөн тооны улс орон л тариалангийн хүчирхэг гүрэнд тооцогдож байна.
Хятад улс нь дэлхийн хамгийн олон хүн амтай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хамгийн их эрэлт хэрэгцээтэй орон болсны хувьд тариалангийн том гүрнээс тариалангийн хүчирхэг гүрэн болон хөгжихөд хамгийн чухал нь өөрийн нөөц баялагт түшиглэн, өөрийн асуудлыг шийдэх явдал болно. хэдэн арван жилийн хичээл зүтгэлийн хариуд, Хятад улсын амуу будаа, мах, усан гаралттай бүтээгдэхүүний үйлдвэрлэл нийлүүлэлтийн хэмжээ олон жил дараалан дэлхийд тэргүүлэх болжээ. Өнөөдөр Хятад улс тариалангийн том гүрнээс тариалангийн хүчирхэг гүрэн өөд дэвших түүхэн зангилаа цаг үед ороод байна.
Тэгвэл Хятад улс хэрхэн тариалангийн хүчирхэг гүрэн болж хөгжих вэ? Нэн тэргүүнд, шинжлэх ухаан тоног төхөөрөмжийг чухалд үзэх шаардлагатай. Хятадын онцлогт тариалангийн хүчирхэг гүрнийг байгуулах энэхүү явц шинжлэх ухааны инновацаас яасан ч салж болшгүй юм. Тариалангийн хүчирхэг гүрнүүдийн ихэнх хувь нь тариалан хөдөө аж ахуйн техник технологи болон тоног төхөөрөмжийн талд маш хүчирхэг байдаг. Дэлхийн зарим улс орнууд хүн ам цөөн, газар нутаг багатай байсан ч тариалангийн хүчирхэг гүрэн болж чадсан нь бүр түүний шинжлэх ухаан техник технологийн давуу талаа ашигласанд байгаа юм.
Нэг. Хятад улс ч шинжлэх ухаанчаар тариалан эрхлэх, тариалангийн тоног төхөөрөмжийн төвшнийг дээшлүүлэхэд илүү анхаарах шаардлагатай байна.
Хоёр. Хятад улс өөрийн бодит байдалд суурилан, тариалан хөдөө аж ахуйн салбарын хүчирхэг компани аж ахуйн нэгж болон брэндийг бий болгох шаардлагатай байна.
Жижиг тариалан эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ шинэ маягийн тариалан эрхлэлтийн цогцыг бий болгож, салбартаа тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Тариалангийн салбарын нийгэмшсэн үйлчилгээний системийг төгөлдөржүүлж, жижиг тариалан эрхлэгчдийн хувьцаа оруулан хамтран ажиллахыг урамшуулан дэмжиж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл боловсруулалт болон борлуулалтыг хооронд нь холбож, тариаланг соёл аялал жуулчлалын салбартай уялдаатай хөгжүүлэх шаардлагатай байна.
Тариалангийн хүчирхэг гүрнийг байгуулах бол нэгэн урт хугацааны турш хатуужилтай тэмцэх шаардлагатай түүхэн томоохон үүрэг юм. Хойшид Хятад улс ХКН-ын ХХ их хурлын зориг санаа болон ажлын шаардлагын дагуу тариалан хөдөө тосгоны шинэ хуудсыг бичиглэх болно.





























































