Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад улс хүнийг дээдэлсэн шинэ маягийн хотжилтын байгуулалтыг хэрэгжүүлнэ

Хятад улс хүнийг дээдэлсэн шинэ маягийн хотжилтын байгуулалтыг хэрэгжүүлнэ.

   Саяхан болж өндөрлөсөн ХКН-ын ХХ их хурлын тайланд хүнийг дээдэлсэн шинэ маягийн хотжилтын байгуулалтыг хэрэгжүүлэх тухай онцлон дурдсан байдаг. Энэ бол Хятад улсын бүс нутгийн тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх чухал бодлого, мөн ард иргэдийнхээ сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлийг биелүүлэх чухал арга зам юм. Шинийг санаачилсан, тэнцвэртэй, ногоон, нээлттэй, хамтдаа хуваалцах хөгжлийн үзэл баримтлалаар жолоодлого болгож, хүн амын хотжилтоор төв болговол сая шинэ маягийн хотжилт бүтээн байгуулалтыг шинэ эхлэл шинэ хөгжилтэй болгож чадна. Сүүлийн арван жилд Хятадын хөдөө тосгоны 180 сая иргэд хот орж хот суурины байнгын оршин суугч болж, жилд дунджаар 13 сая гаруй иргэд хот сууринд шинээр ажлын байраар хангагдаж, хот суурины хуучин гэр хорооллыг засан сайжруулах төсөлд 20 сая гаруй айл өрх хамрагдаж ашиг хүртжээ. Ингэснээр 2021 оны эцсийн байдлаар Хятадын хотын тоо 691-д хүрч, 2012 оныхоос 34-р нэмэгдэж, байнгын оршин суугчдын хотжилтын төвшин 64.7хувьд хүрч, 2012 оныхоос 11.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Хятадын хотжилт байгуулалтын талаар олсон эдгээр амжилтууд нь зөвхөн хоосон тооны нэмэгдэл төдий биш харин түүний цаана хотжилт бүтээн байгуулалтыг дэмжсэн иргэний харьяаллын дүрмийн өөрчлөлт, хот суурины олон нийтийн үндсэн үйлчилгээний хангамж, иргэдийн нийгмийн баталгаа зэрэг цогц стратеги бодлого хэрэгжигдэж байгааг харуулж байна. Урт хугацааны турш хөдөө тосгоны олон тооны иргэд хот орж ажил хөдөлмөр хийсэн нь Хятадын хотжилтын төвшнийг дээшлүүлж, Бээжин Шанхай Гуанжөү зэрэг онц том хотуудыг ар араас нь бий болгосон юм. Гэвч нөгөө талаар, том том хотуудын нийгмийн халамжийн хуваарилал хязгаартай, иргэд олон тоогоор хот орохыг дагаад амьдралын зардал нэмэгдсэн, бүс нутаг хоорондын соёлын том ялгаа зөрөөнөөс болж, бага бус нийгмийн асуудлыг үүсгэхэд хүргэжээ.

  Хотжилт бол улс орны эдийн засгийн хөгжлийн үр дүн, эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч, орчин үеийн Хятад улсыг бүтээн байгуулахад заавал замнах зам юм. Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн хороо Төрийн явдлын хорооны зөвшөөрөлтэйгөөр “Арван дөрөвдүгээр таван жил"-д шинэ маягийн хотжилт байгуулалтыг хэрэгжүүлэх төслийг боловсруулан гаргажээ. Шинэ маягийн хотжилт байгуулалтыг хэрэгжүүлэх гэдэг нь зөвхөн том дунд хотыг хөгжүүлнэ гэсэн явдал биш, харин хамгийн чухал нь хошуу шяний хөгжлийг ахиулах явдал болно. Энэ оны 05-р сард ХКН-ын төв хорооны алба, Төрийн явдлын хорооны алба нь “Хошуу шяниар чухал ачаалагч болгосон хотжилт байгуулалтыг ахиулах тухай санал”-ыг нийтэлжээ. Одоогоор Хятад улсын хотжилт нэгэнт дунд сүүлчийн үеийн хөгжлийн шатанд орж, илүү чанартай илүү өндөр төвшний шинэ маягийн хотжилт байгуулалтыг хэрэгжүүлэх нь ард иргэдийн хамгийн их хүсэл эрмэлзэл, нийгмийн хөгжлийн зорилт хандлага болоод байна. Хүн амын шилжилт хаашаа бол хотжилт хаашаа байх нь зүйтэй. Сүүлийн жилүүдэд Хятадад “муж алсалсан хүн амын шилжилт удааширч, харин муж дотроо ойр зайн бүс нутаг хоорондын хүн амын шилжилт нэмэгдэх” шинэ чиг хандлага гарч ирээд байна. Ганц нэг жишээ дурдахад, 2010-2020 он хүртэлх арван жилд, Хятадын хот орсон хүний дунд муж алсалсан хүний тоо 26 сая 570 мянгаар нэмэгдсэн бол муж дотроо хот орсон хүний тоо харин 112 сая гаруйгаар нэмэгджээ.

   Хотжилт бол Хятадын дунд урт хугацааны хөгжлийн хөдөлгөгч хүч, эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулагч. Эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх, ажил олголтыг тогтвортой батлах, барааны үнийг тогтворжуулах хатуу чанга сорилтуудтай нүүрлэж байгаа энэ үед хүнийг дээдэлсэн шинэ маягийн хотжилт байгуулалтыг хэрэгжүүлэх нь Хятад улсад хөрөнгө оруулалт болон хэрэглээний асар их нөхцөл боломж орон зайг авчирч өгөх төдийгүй эдийн засаг нийгмийн хөгжилд илүү их хөдөлгөгч хүч нэмэрлэх болно.

Зохиогч: Хасмөчир, Хасшувуу
Найруулагч:Хан Хуншя
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:1158
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7