Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын хөгжил дэлхийд гайхагдана

Хятадын хөгжил дэлхийд гайхагдана

  Хэдэн арван жилийн өмнө дэлхийн хамгийн ядуу буурай орнуудын нэг гэхээр байсан БНХАУ нь асар богино хугацаанд дэлхийд нөлөөлөх хэмжээний эдийн засагтай болж, улс орнуудын дунд үлгэр жишээ улс болтлоо хөгжиж байна. Байгаль орчин сэргэж, амьдрахад таатай нөхцөл бүрдэн, техник технологи хөгжин, хүн тээсэн тээврийн хөлөг сансарт хэдэн удаа амжилттай хөөрлөө. Иргэд дижитал хэрэглээнд шилжин, бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг үе өнгөрч цаг хэмнэн ажлыг шуурхай болгожээ. Инновацын шинэчлэл, гадаад нээлт, дэлхийд нөлөөлөх хүч тасралгүй нэмэгдэн, шинэ зам, гүүр болон олон түвшний барилгын хурд дэлхийн хүмүүсийг гайхшируулж, тэнгэр баганадсан хорооллууд сүндэрлэн босож, их хөгжил дэвшил, сайхан ирээдүйн төлөө урагшилж байна.

  Одоо Хятадын иргэд аюулгүй хоол хүнс хэрэглэхийг эрхэмд үзэж, тавлаг орон сууцанд сэтгэл хангалуун амьдрах болжээ. Хятад улсын ядуурлыг бууруулсан түүх бол Хятад улсын эдийн засгийн хөгжлийн түүх гэж болно. Эдийн засгийн хурдтай өсөлт нь Хятад улсын ядуурлыг бууруулах үндсэн материаллаг нөхцөлийг бүрдүүлж, үр дүнтэй засаглал нь ядуурлыг бууруулах үйл явцыг хурдасгаж, харин нийгмийн олон шатлалт баталгааны тогтолцоо нь ядуу буурай ангиллаас мултарсан иргэдийг буцаж ядуурах эрсдэлээс хамгаалж байна. Хятад улсын авч хэрэгжүүлж буй хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх бодлого, хотжилтын үйл явцыг түргэтгэх, хамтдаа чинээлэгжих зорилт нь зөвхөн халамжаар тэтгэх биш, нээн хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж байгаа нь ард иргэдийн үндсэн амьжиргааны нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллахад хүргэж аз жаргалтай амьдрахад нь баталгаа болж байна.

  Хятад улс хөгжлөө анхаараад хүмүүсээ хаяж байгаагүй. Нялхсыг хайрлан, ахмадаа хүндлэх нь Хятадын уламжлалт соёл иргэншил. Хятад улс ахмад настнуудад чиглэсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор орон нутгуудад туршилтын хөтөлбөр явуулж, мөн асрамж үйлчилгээний түвшинг хурдтай сайжруулж байгаа юм. Ард иргэд сэтгэл хангалуун байх нь улс орны хөгжлийн тэмдэг. Хятад улс иргэдийн амь нас эрүүл мэндийг юунаас ч эрхэмд үзэн хөгжлийн бодлогоороо тэтгэж явна. Ард иргэдийн амьдрал улам бүр сайжран, улс орны ирээдүй гэгээн саруул болох нь гарцаагүй.

Зохиогч: С.Саранчимэг
Найруулагч:Saraa
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:1271
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7