2021 оны 02-р сарын 25-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотноо ядуурлаас ангижрах шийдвэрт тэмцлийн амжилтаа дэлхий нийтэд мэдэгдсэн юм. Гэхдээ ядуурлаас ангижрах нь төгсгөл биш, харин шинэ аж амьдрал, шинэ хичээл зүтгэлийн эхний гараа гэдэгт Хятадын нам төрийнхөн санал нэгдэж, тухайн жилийн 03-р сарын 22-ны өдөр ядуурлаас ангижирсан үр дүнгээ хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратегитай уялдуулах саналаа гаргажээ.
Хятад улс хүн ам олны дээр нийт хүн амын 50 гаруй хувь нь хөдөө орон нутагт оршин амьдардаг учраас хөдөө аж ахуй, хөдөө орон нутаг орчин үеийн хөгжлийн түвшинд хүрэхгүй л бол улс орон орчин үеийн түвшинд хүрэх боломжгүй юм. Ядуурлаас ангижруулсан үр дүнгээ бататгахыг хөдөө орон нутгийг хөгжүүлэхтэй уялдуулах нь тулгамдсан чухал асуудал хэмээн Хятадын олон шат давхарга дүгнэж, үүнийг шийдвэрлэх цагийн нарийн хуваарилалт гаргаж ажилласаар байна.
Ядуурлаас ангижирсан практик туршлага нь Хятадын иргэдийн итгэлийг нэмэгдүүлж байгаа тул хөдөө орон нутгаа цаашид хөгжүүлэх шинэ аянаа шулуухан эхлүүллээ.
Энэ ажлыг үргэлжлүүлэн сайн хийхийн тулд Хятадын Коммунист Намын ХХ их хурлын тайланд хөдөөг сэргээн хөгжүүлэх ажлыг бүх талаас нь дэмжих нь зүйтэй гэдгийг тодорхой болгожээ. Тэдгээрийн дотор "Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийг нэн тэргүүнд баримтлах" нь нийт нөхцөл байдлын өндрөөс хийгдсэн стратегийн ажил юм. Энэ нь хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийг нэн тэргүүнд хөгжүүлэхийн төлөө намын Төв хороо тууштай шийдэмгий байгааг харуулж байна. "Хот, хөдөөгийн нэгдсэн хөгжлийг баримталж, хот, хөдөөгийн хүчин зүйлсийн урсгалыг тэгшлэх" нь Хятад улсад одоо тулгараад байгаа хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэргүй байдал, хөдөөгийн хөгжил хангалтгүй байх асуудлын голыг атгасан. Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийг нэн тэргүүнд хөгжүүлэх чиг баримжаатай үзэл суртлыг тууштай хэрэгжүүлэхийн тулд үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар, хот хөдөөгийн харилцааг улам бүр өөрчлөн, шулуун болгох, хүчин зүйлийн хуваарилалт, нөөц бололцоог нэн тэргүүнд тавьж, хөдөөгийн дэд бүтэц, олон нийтийн үйлчилгээ зэргийн алдаа дутагдлыг гүйцээх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Бүс нутгийн хамтарсан хөгжлийн стратегийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх, хот, хөдөөгийн интеграцчилалыг дэмжих, бүх нийтийн уялдаа холбоог хангах шинэ загварыг бий болгох нь илүү чухал юм. Ингэснээр хөдөө орон нутаг нь хөгжил цэцэглэлтэй аж үйлдвэржилт, экологийн амьдрах чадвар, соёл иргэншилтэй, хөдөөгийн ёс заншилтай, баян чинээлэг амьдралтай сайхан гэр орон болох боломжтой юм.





























































