Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

”Made in China” Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг чимнэ

”Made in China” Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг чимнэ.

 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 20-нд Катар улсад албан ёсоор эхэллээ. Катарт болж байгаа тэмцээний үеэр зөвхөн хөлбөмбөг төдийгүй "Made in China" ч олны хүртээл болж байна. Цэнгэлдэх хүрээлэнгээс өмсгөл, цом хүртэл "Made in China" гэсэн дүр зураг хаа сайгүй бий.

Тухайлбал CRCC 1774 хоног зарцуулан байгуулсан “Катар-2022” тэмцээний гол талбай болох Лусейл цэнгэлдэх хүрээлэн. Энэ нь мөн Хятадын компани дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлыг анх удаа хийж байгаа явдал юм. Энэ бол Хятадын аж ахуйн нэгжүүдийн хилийн чанадад барьсан хамгийн том багтаамжтай, хамгийн дэвшилтэт мэргэжлийн хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн юм. Мөн ногоон хөгжил байгаль орчныг хамгаалах, технологийн гэдэг хоёр том онцлогтой.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хөгжөөн дэмжигчдийн аялал, байр  сууцанд нь мөн Made in China  олон харагдана. Зам тээврийн хэрэгслээс харахад Катар улс Хятадаас 1500 орчим  жуулчны автобус, түүний дотор 888 шинэ эрчим хүчний автобус импортолсон нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд үйлчилж байгаа нийт тээврийн хэрэгслийн 30 гаруй хувийг эзэлж байна. Хоноглох асуудлыг шийдэхийн тулд Катар улсын талаас "Хөгжөөн дэмжигчдийн хотхон" байгуулжээ. Хятадын компаниуд нийтдээ 10 мянган чингэлэг маягийн  байрыг  "Хөгжөөн дэмжигчдийн хотхон"-д хангасан байна. Мөн энэ оны 05-р сарын 19-нд ФИФА 2022 оны Катарын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шүүгчдийн жагсаалтыг зарлахад Хятадын шүүгч Ма Нин гол шүүгчээр,  Сао И, Ши Сянь нар шүүгчийн туслахаар сонгогдов. Бас нэг зүйл нь 10-р сарын 18-нд аварга том панданууд "Си Хай” (Дөрвөн тэнгис гэсэн утгатай), "Жин Жин" Катарыг “зорих” ёслол Хятадын аварга пандааг хамгаалах, судлах төвийн Я-Ан баазад болж, Хятад, Катарын хооронд аварга том пандааг хамгаалах, судлах ажилд хамтран ажиллах аяллыг нээсэн явдал болсон юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөлбөмбөгөөс эхлээд хөгжөөн дэмжигчдийг баярлуулж буй бүрээ, шигшээ багуудын өмсгөл, гартаа барьсан цом хүртэл хүн бүрийн төсөөлж чадах спортын бүх барааг Хятадаас оруулсан байна.

Энэ бүхэн Хятадын мэргэн ухааныг агуулсан "Made in China" нь хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үйл явдлыг дэлхий даяар хуваалцахад Хятадын эрч хүчээр хувь нэмэр оруулж байгааг харж болно. Хятадын шинэ хөгжил нь дэлхий нийтэд  шинэ боломжуудыг олгож, нээлттэй дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг дэмжиж, бүх улс орны ард түмэнд илүү сайн ашиг тусыг өгөх. Өндөр түвшний хамтын ажиллагааны хамтын хожлын үр дүнг дэмжих"China Solution" нь дэлхий нийтийн сайн сайханд хувь нэмрээ оруулах олон улсын олон нийтийн” бүтээгдэхүүн” болох юм.

Зохиогч:Нийтлэл: Ц.Урантунгалаг
Найруулагч:Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго
Мэдээ үзсэн:1240
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7