Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад, Монголын харилцаа улс хоорондын харилцааны үлгэр жишээ болж байна

Хятад, Монголын харилцаа улс хоорондын харилцааны үлгэр жишээ болж байна.

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлал нь хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийгээд олон нийтийн цахим хуудасны онцлох мэдээлэл болсон төдийгүй айлчлалын үйл явц, үр дүн нь хоёр улсын ард түмний анхаарлыг ихээхэн татсан үйл явдал боллоо.
Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлал нь ХКН-ын ХХ их хурлын дараа Монгол Улсын төрийн тэргүүний Хятадад хийж байгаа анхны айлчлал тул хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гаргахад онцгой ач холбогдолтой айлчлал байсан нь тодорхой. 
БНХАУ, Монгол Улс хоёр бол мөнхийн хөрш төдийгүй Монгол Улсын хувьд БНХАУ бол гадаад худалдааны хамгийн том түнш. Монгол Улсын статистикаас харвал өдгөө нийт гадаад худалдааны бараа эргэлтийн 63.1 хувийг БНХАУ дангаараа эзлэх болжээ. Иймээс энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын хувьд маш их үр өгөөжтэй айлчлал уулзалт болсон гэж үзэж байна.
Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Хятад улс дэмжиж байгаа, мөн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын байгуулалт, Хятад-Оросын байгалийн хий дамжуулах хоолойг Монголоор дамжуулан тавих төслийг идэвхтэй ахиулж ажиллах, Монгол Улстай эдийн засаг, худалдаа, эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн холболт зэрэг гол чухал салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөх, мэдээ мэдээллийн технологи, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн эрчимжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн билээ. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү Монгол Улсын ерөнхийлөгчтэй тус тус уулзаж, айлчлалын үеэр Хятад, Монголын ГХ-ийн сайд нар Хятад, Монголын харилцааг шинэ хөгжилд хүргэх талаар үзэл бодлоо солилцсон юм. 
    
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилсан нь зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байсан онцгой чухал үйл явдал боллоо. Учир нь дэлхий нийтийг хамарсан "КОВИД-19" цар тахлаас хойш хил хязгаарын хувьд хаалттай зарчим баримталж ирсэн Хятад улсын стратеги, эдийн засгийн төлөвлөлт хаашаа чиглэх вэ гэдэг нь Монгол Улс төдийгүй, бусад улс орны хувьд ч тааварлашгүй нэгэн хүлээлт үүсгээд байгаа. Тун удахгүй хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалт яриаг бодит зүйл болгохоор хоёр тал ажиллах ба энэ нь хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа тасралтгүй урагшилж, улс хоорондын харилцааны үлгэр жишээ болно гэдэгт бид бат итгэлтэй байна.
Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилсан нь амжилт даллан дагуулж хожим хоёр орны найрамдалт харилцааны түүхэнд онцгой чухал үйл явдал хэмээн тэмдэглэгдэх нь гарцаагүй билээ.

Зохиогч:Начин
Найруулагч:Хан Хуншя
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:1218
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7