Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Үзэсгэлэнт сайхан гэр орноо бүтээн байгуулахад хамтдаа хүчин зүтгэл гаргана

Үзэсгэлэнт сайхан гэр орноо бүтээн байгуулахад хамтдаа хүчин зүтгэл гаргана.

     Дарга Ши Жиньпин “Хүн байгаль эв зохистой орших нь амь насны нэгдмэл цогц мөн”, “хүн байгаль эв зохистой хамтдаа оршихыг баримтлах хэрэгтэй” хэмээн онцолсон байдаг. ХКН-ын ХХ их хурлаас шинэ эрин үеийн шинэ аяны гараан дээр Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад холбогдуулан стратегийн төлөвлөлт хийсний хамгийн түрүүнд эх байгаль бол хүн төрөлхтний оршин хөгжих үндсэн нөхцөл байдлыг хангах бөгөөд энэ нь хүн байгаль эв найртай хамтдаа орших үндэслэл мөн аж.

      Хүн байгаль эв найртай хамтдаа орших нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн мөн чанарын шаардлага болно. ХКН-ын ХХ их хурлаар Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн “Хятадын онцлог” ба “Мөн чанарын шаардлага”-ыг дээд хэмжээнд дүгнэж гаргасан байна. Үүнд байгаль нь амь насны нэгдмэл цогц бөгөөд түүнийг эмх замбараагүй ноцтой эвдэхийн үр дагавар нь хүн төрөлхтөн өөрөө хүнд ноцтой хохирол амсах нь зайлшгүй билээ. “Нүдээ хамгаалж байгаа мэт эх байгалийг хамгаалж, ногоон хөгжлийг баримталж, баян чинээлэг амьдралыг цогцлоон, экосистемийн тэнцвэр бүхий соёл иргэншлийн хөгжлийн замыг баримтлах хэрэгтэй”.

   Экосистемийн тэнцвэр бүхий соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг урт хугацаанд түлхэн ахиулахад ХКН социализмын шинэчлэлийн бүтээн байгуулалтын түүхийн туршлага сургамжийг дүгнэж, эх байгалийг дээдлэх, эх байгальтай уялдаа холбоотой оршин тогтнох, экосистемийн соёл иргэншлийн үзэл баримтлалыг хамгаалах, байгалийн баялгийн нөөцийг хэмнэх үндэсний бодлогыг баримтлахын дээр экосистемийн тэнцвэрийг хамгаалах ба засаглалын хувьд амжилтад хүрсэн байна.

   Шинэ аяны гараан дээр, социализмын орчин үеийн шинэчлэлийг тал бүрээр бүтээн байгуулах, ирэх таван жилийн хөгжлийн зорилт, 2035 оны хөгжлийн ерөнхий зорилт зэрэг ажлын байрлуулалтад “хот хөдөөгийн оршин суугчдын орчин нөхцөлийг сайжруулах”, “ногоон үйлдвэрлэлийн арга хэлбэрийг өргөн цар хүрээнд хэрэгжүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, экосистемийн тэнцвэрийг хамгаалахыг үндэснээсээ сайжруулах, үзэсгэлэнт сайхан Хятад орныг цогцлоох зорилтыг үндсэндээ биелүүлэх” зэрэг агуулга санаанууд тус тус тусаж байна. Бид үзэсгэлэнт сайхан гэр орноо сэтгэл зүрхээ зориулан хамтдаа бүтээн байгуулахын зэрэгцээ цаашид хамгаалж ажиллах хэрэгтэй байна.

Зохиогч:Гэрэлт
Найруулагч:Хан Хуншя
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:1251
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7