Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 21 дэх улирал болох Их цас нь энэ жил 12 дугаар сарын 07-ны өдөр тохионо. Тэр нь өвлийн зургаан улирлын гурав дахь улирал болно. Их цасны улирал нь цаг агаар улам хүйтэрч, тунадасны хэмжээ нэмэгдэхийн бэлгэ тэмдэг болдог. Хятад улсад ирснээс хойш “цас нь элбэг жил болохын бэлгэ тэмдэг” болдог тухай яриаг олон сонссон. Тийм болохоор Их цасны улирал нь хүмүүсийн ирээдүйн тухай сайн сайхан хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн байдаг. Харин хүүхдүүдийн хувьд бол цасаар тоглох нь илүү сонирхолтой. Бага байхдаа би их цас орох бүр найзуудтайгаа цасан хүн хийж, цасаар байлдан тоглодог байсан. Хувцас юу ч үгүй норсон үед л салж ядан гэртээ харьдаг байлаа. Миний зураг дээрх үлгэр домгийн мэт үзэсгэлэнтэй цасан дунд хятад охин цасан хүндээ малгай өмсгөж, гадаад хөвгүүн ороолт зүүлгэж байна. Их цасны улиралд цасан хүн бүтээж, цасаар байлдан тоглохоос илүү жаргалтай зүйл байхгүй биз ээ.






























































