Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 12-р сарын 12-нд БНХАУ, БНСУ-ын бизнес эрхлэгчид болон өндөр албан тушаал хариуцаж байсан хүмүүсийн гурав дахь яриа хэлэлцээний үеэр видео хэлбэрээр үг хэлэв.
Ли Кэчян хэлэхдээ “Хятад, Өмнөд Солонгос хоёр далайгаар хиллэдэг салшгүй хамтын ажиллагааны түнш юм. Саяхан дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоо хоёр тал хамтран тэмдэглэсэн юм. Хятад улс БНСУ-ын талтай сайн хөршийн найрамдалт, харилцан хүндэтгэж, эрх тэгш байх зарчмыг баримталж, хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна. Өндөр технологийн үйлдвэрлэл, ногоон эдийн засаг, том өгөгдөл зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж, Хятад, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээг аль болох хурдан дуусгаж, бүс нутаг, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн хэлхээний тогтвортой, жигд байдлыг хамтдаа хадгалахаар хичээн ажиллах болно” гэжээ.
Ли Кэчян “Нээлттэй байх нь ахиц дэвшил авчирч, хөгжлийг ахиулж, инновацыг идэвхжүүлдэг. Хятад улс гадаад ертөнцөд нээлттэй байх үндэсний үндсэн бодлогыг тууштай баримталж, дотоодын зах зээлийн нээлттэй байдлыг улам өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын эрх ашгийг хамгаалж, зах зээлд чиглэсэн, хуульчлагдсан олон улсын бизнесийн орчныг бүрдүүлж, аж ахуйн нэгжүүдийн шударга өрсөлдөөнийг дэмжинэ. БНСУ-ын аж ахуйн нэгжийг багтаасан олон орны аж ахуйн нэгжүүд Хятад улстай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлж, харилцан ашигтай, хамтаар хожсон үр дүнд хүрэхийг бид хүсэж байна” гэв.





























































