Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Төрийн тэргүүний удирдлага дор Хятад, Монгол хоёр улс найрсаг сайн хөрш орны харилцаанд шинэ хуудсыг хамтдаа бичлээ

Төрийн тэргүүний удирдлага дор Хятад, Монгол хоёр улс найрсаг сайн хөрш орны харилцаанд шинэ хуудсыг хамтдаа бичлээ.

     2022 оны 11-р сарын 27, 28-ны өдрүүдэд мөн Хятад, Монголын харилцааны түүхэнд чухал жил болж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятадад төрийн айлчлал хийлээ. Энэхүү айлчлалыг "Цагийн хуваарь дүүрэн, олон арга хэмжээ, онцлох зүйл олон, үр өгөөжтэй" хэмээн дүгнэж, сайн найрсаг хөрш орны харилцаанд парадигмыг тогтоож, Хятад, Монголын харилцаанд шинэ  хуудсыг сөхлөө.
    Монгол Улс нь Хятад улсын хувьд умард зүгт нээж буй чухал хөрш бөгөөд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын байгуулалтын чухал оролцогч улс, Хятадын хойд хязгаарын аюулгүй байдлын гадаад чухал хүчин юм. Хятад улс нь Монгол Улс Ази, Номхон далайн орнуудын хамтын ажиллагаанд оролцох гол "Гарц орон" бөгөөд Монгол Улсын эрчим хүчний чухал экспортлогч орон, мөн Монгол Улсын аюулгүй хөгжлийн чухал баталгаат орон юм. Хоёр тал бие биеийнхээ бүс нутгийн хамтын ажиллагаа,  хөрш орны дипломат харилцаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд бие биеийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжилд стратегийн ач холбогдолтой юм. Тэдгээрийн дотор хоёр талын төрийн тэргүүн нарын байнга уулзалт, солилцоо нь шинэ эрин үед хоёр талын харилцааны чиглэлийг зааж чиглүүлэх чухал үүрэг гүйцэтгэж байна.
     Энэ бол У.Хүрэлсүх Монгол Улсын ерөнхийлөгч болсны дараа Хятадад хийсэн анхны айлчлал бөгөөд Хятадын Коммунист Намын XX Их хурлын чуулган өндөрлөсний дараахан Хятадад айлчилсан гадаадын төрийн тэргүүн ч юм. Мөн  Ши Жиньпин даргатай хоёр сарын дараа дахин уулзсан "хоёр дахь уулзалт" байж, хоёр талын харилцан итгэлцэл өндөр, иж бүрэн стратегийн түншлэлийн өндөр түвшинд байгааг бүрэн харуулж байгаа юм. Уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн "Шинэ эринд иж бүрэн стратегийн түншлэлийг дэмжих тухай хамтарсан мэдэгдэл" гаргаж, модернизацыг дэмжих чиглэлээр хамтран  ажиллах, энх тайван хамтын ажиллагаа, харилцан туслалцаа, хожлын хамтын ажиллагаатай хоёр улсын хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахын төлөө хичээн ажиллаж, хоёр талын харилцааны хөгжлийг цогцоор нь төлөвлөх, хоёр талын харилцааг шинэ, дээд түвшинд хүргэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо. Хоёр улсын төрийн тэргүүн нарын гэрчээр хоёр тал харилцаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, гааль, цөлжилтийг засах зэрэг хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан байна.
    Айлчлалын үер Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян урилгаар БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзав. Хоёр тал "Хятад, Монголын хамтын ажиллагаа нь бүс нутгийн тогтвортой байдал, хөгжилд тустай төдийгүй дэлхийн энх тайвныг бэхжүүлэхэд эерэг нөлөө оруулж байна. Хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд хүргэхэд хамтран ажиллахад бэлэн байна" гэж үзсээр ирэв. Гадаад харилцааны сайд Ван И Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй уулзаж," энэхүү айлчлалыг боломж болгон, хоёр орны тэргүүн нарын зөвшилцөлд хүрсэн чухал хамтын танилтыг хэрэгжүүлэх, засаглалын солилцоог цаашид бэхжүүлэх, хөгжил сэргэлт, модернизацын чиглэлээр эвлэлдэн нэгдэх,  хоёр орны хувь заяаны хамтын цогцын чиглэлд урагшлуулна" хэмээн санал нэгтэй зөвшөөрөв. Төрийн тэргүүний удирдлагаас эхлээд Засгийн газрын идэвхтэй дэмжлэгээр Хятад, Монголын харилцаа шинэ  гараандаа гарч, илүү өндөр чиглэлд ахих болно.
     Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятадад хийсэн амжилттай айлчлал нь Хятад, Монголын харилцаанд "Сайн хөрш, сайн найз, сайн түнш", "Ган мэт уламжлалт нөхөрлөл" гэх шинэ утга учрыг хайрлаж, хоёр талын харилцаанд шинэ үеийг нээж, сайн найрсаг хөршийн харилцаанд шинэ хуудсыг бичиж байна.

Фан Лижүнь       ӨМӨЗО-ы Нийгмийн шинжлэх ухааны академийн "Бүс ба зам" судлалын хүрээлэн 

Зохиогч:Нийтлэл: Фан Лижүнь
Найруулагч:Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго
Мэдээ үзсэн:1253
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7