Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулна

Дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулна.

    Намын арван есдүгээр их хурлаар “Хүн байгаль эв зохистой орших”-ыг санаачлан дурдсан бөгөөд түүнийг шинэ эриний Хятадын онцлог бүхий социализмын үндсэн чиглэл бодлогод холбогдуулан ажлын тайланд нийтэлсэн байна. Хүн байгаль эв зохистой оршихыг баримтлах нь Марксизмын үзэл баримтлалын экологийн Хятад улс дахь шинэ хөгжил байж, Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хороо эдийн засаг нийгмийн хөгжлийн жам ёс, хүн байгалийн хөгжлийн жам ёсны чухал онолын инновац мөн. 

    Намын ХХ их хурлаар дарга Ши Жиньпин “Хятадын орчин үеийн шинэчлэл бол хүн байгалийн эв зохистой хамтдаа орших шинэчлэл мөн”, ”Эх байгалийг хүндэтгэж, хамгаалж, эх байгалийн жам ёсны дагуу ажиллах нь социализмын орчин үеийн шинэчлэлийн улс орныг бүх талаар бүтээн байгуулах дотоод шаардлага мөн”, “Уул ус бол үнэлж баршгүй эрдэнэ мөн" хэмээх үзэл баримтлалыг эрхбиш баримталж, хүн байгалийн эв зохистой хамт орших өдөрлөгөөс хөгжлийг чухалд үзэх хэрэгтэй” гэж онцолсон байна.

   Намын XVIII их хурлаас хойш Хятад улс ногоон хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, экосистемийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг үндэсний хөгжлийн стратегийн бодлогод хамруулж, орон нутгийн онцлогийн дагуу бодлого хэрэгжүүлснээр экосистемийн хамгаалалтын ажил түүхэн чанартай, эргэлтийн чанартай өөрчлөлт гаргасан байна. Үүний зэрэгцээ Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл ухамсрын үзэл баримтлалын дагуу дэлхийн экологи, цаг уурын засаглалд оролцож, олон улсын нийгмийн цэвэр эко байдлыг хамтдаа бүтээн байгуулахыг урагш түлхэж, дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад оролцох оролцогч, хувь нэмэр оруулагч, дагуулагчийн байр суурь, ач холбогдол гаргаж байгаагаар Хятад том гүрний үүрэг хариуцлагыг гүйцэтгэж байгаа ажээ.

   10 жилийн турш дахин үйлдвэрлэх эрчим хүчний цар хүрээ улам өргөжиж, шинэ эрчим хүчний машины борлуулалт дэлхийд нэгд орж, ой шугуйн бүрхэц 24.02 хувьд хүч, дэлхийн хэмжээнд шинээр нэмэгдсэн ой шугуйн талбайн дөрвөний нэг хувийг Хятад улсаас оруулсан байна. Олон улсын холбогдох хүмсийн хэлснээр “Хятад улс дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад итгэл зоригийг хангасан”, “Хятад улс дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын хувьд жишээ болж байна” гэжээ. Цаг уурын өөрчлөлтийн Парисын их хурал, Цаг уурын тухай удирдагчдын дээд хэмжээний уулзалт, НҮБ-ын биологийн олон янз байдлын дээд хэмжээний уулзалт зэрэг олон талт хурлын үеэр Хятад улс дэлхийн байгаль орчны засаглалыг чангатгахтай холбогдуулан чухал чухал санаачилга дурдсан бөгөөд олон талт нийтлэг ойлголтыг хамгаалах, ажил хэрэгч үйл хэрэгт анхаарал хандуулж, дэлхийн цэвэр гэр орныг бүтээн байгуулахад итгэл зориг, эрч хүч нэмнэ.

    Хятад улс экологи соёл иргэншлийн салбар дахь хамтын ажиллагааг “Бүс ба зам”-ыг бүтээн байгуулах чухал агуулгад хамруулж, ногоон суурь төхөөрөмжийн байгуулалт, ногоон эрчим хүч, ногоон зам харилцаа, ногоон банк санхүү зэрэг цогц хөтөлбөр бодлого хэрэгжүүлж, “Бүс ба зам” дагуух улс орны иргэдэд ашиг хүртээнэ. Шинэ эриний шинэ гараан дээр Хятад улс байгаль орчны бохирдлоос сэргийлэн засах ажлыг эрчимжүүлж, экосистемийн олон янз, тогтвортой чанарыг дээшлүүлж үзэсгэлэнт сайхан Хятад орныг бүтээн байгуулна. Үүний зэрэгцээ Хятад улс цаг уурын өөрчлөлтийг аргацаах, хүн байгалийн амь насны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахын зэрэгцээ шударга, хамтдаа хожих дэлхийн байгаль орчны засаглалын системийг бий болгоход зүтгэнэ.

    Хүн байгалийн эв зохистой орших хэв загвар нь Хятад улсад нөлөөлөхийн хэрээр дэлхий нийтэд ч нөлөөлж байна. Хятадын цөлжилтөөс сэргийлэх туршлага нь Африкийн “ногоон хот”-ыг  бүтээн байгуулж, Африкийн улс орны цөлжилтийг аргацахад дэмжлэг үзүүлж, Хятадын аж ахуйн нэгж Пакистанд нарны эрчим хүчний аж үйлдвэрийн паркт хөрөнгө оруулж, цахилгаан станц байгуулсан нь тухайн нутгийн цахилгаан хомсдох асуудлыг шийдсэн. Шинэ эрчим хүчний тоног төхөөрөмж, оюунлаг системийн мэргэжил нь Лаосийн нийслэлийн ногоон бага нүүрстөрөгчийн хөгжилд эрч хүч нэмж байна.

    Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь иргэдэд экологийн ашиг хүртээж, ард түмэнд экологийн шилдэг бүтээгдэхүүнийг хангана. Хүн байгаль эв зохистой орших шинэ хэв загвар нь цэвэр, үзэсгэлэнт сайхан дэлхийг бүтээн байгуулахад хувь нэмэр оруулж, дэлхийн байгаль орчныг хамгаалах засаглалд Хятадын оюун ухааныг хангаж, дэлхийн тогтвортой хөгжилтийг ахиулахад Хятадын төслийг хангаж байна.

Зохиогч:ХаньХуншя
Найруулагч:ХаньХуншя
Эх сурвалж:Солонго
Мэдээ үзсэн:1253
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7