Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

”Ковид”-ын бодлого суларснаар халдвар хамгааллын дэглэмээ улам сайн хийх шаардлагатай байна

”Ковид”-ын бодлого суларснаар халдвар хамгааллын дэглэмээ улам сайн хийх шаардлагатай байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Хятад улс ард олондоо дархлаа тогтоохын тулд цаг мөчтэй уралдан ажилласаар ирсэн. Хятад улс цар тахлын дэлхийн хэмжээний таван том давлагааг амжилттай даван туулж, ард түмэн төвтэй бодлого хэрэгжүүлж, ард түмний амь нас эрүүл мэндийг бүхний түрүүнд тавьснаар цар тахлын хамгийн хүнд үед тэрбум 400 сая хүн ардынхаа амь нас эрүүл мэндийг найдвартай хамгаалж чадсан юм. Халдвар тэглэх бодлогыг тууштай баримталж, халдвар хамгааллын арга туршлага маань улам боловсронгуй болж, халдвартай тэмцэх эм тариа, багаж хэрэгсэл зохион бүтээх талд байнга дэвшил гаргасаар ирсэн тул коронавирусний олон хувилбарыг амжилттай ялан давж, омог нь дарагдаж эрч нь суларсан омикирон хувилбар руу хүрч ирсэн билээ.

Саяхан өндөрлөсөн ХКН-ын Төв хорооны эдийн засгийн ажлын бага хурлаар тогтолцооны үзэл ойлголтыг баримталж, шулуун шударга байж, шинийг санаачлах хэрэгтэйг онцолж, "Зургаан илүү сайн ерөнхий төлөвлөгөө" дэвшүүлэв.

Худалдаа дэлгүүр супермаркет зэрэг олон нийтийн үйлчилгээний газраар ороход ПСР шинжилгээний сөрөг гэрчилгээг шалгах шаардлагагүй, харин QR код уншуулаад орж болно. Мөн оршин суугчдын хороололд ороход нь ПСР шинжилгээний дүнг шалгахгүй бөгөөд байнгын оршин суугчид QR код ч уншуулах шаардлагагүй. Харин баар ресторан, интернэт кафе, караоке, саун зэрэг битүү газар, мөн ахмад настан, хүүхдийн асрамжийн газар, цэцэрлэг, бага, дунд сургууль, эмнэлэгт 48 цагийн дотор хийлгэсэн ПСР шинжилгээтэй бол чөлөөтэй нэвтэрч болох юм байна. Үүнээс гадна чухал байгууллага нэгжүүд болон томоохон үйл ажиллагаа явуулахад ПСР шинжилгээний дүнг үзэх шаардлагатай байна.

Хятадын олон муж хотод ахмад настан, хүүхдийн асрамжийн газар, бага дунд сургууль зэрэг байгууллага нэгжийн ажил төрлийн үр бүтээмжийг сайжруулах үүднээс ПСР шинжилгээний хариуг шалгахгүй хэмээн тогтоожээ. Түүнчлэн одоогийн байгаа ПСР шинжилгээний цэгийг өөрчлөхгүй хэвээр байлгаж, тодорхой цагийн хуваарийн дагуу шаардлагатай хүмүүст хэвийн журмаар үйлчлэх юм байна. 

Бид халдвар хамгаалалтын дэглэмээ сайн сахиж гэр орон, орчин тойрныхоо хүмүүсийн эрүүл мэндэд хариуцах үүрэг хариуцлага ухамсраа дээшлүүлэх хэрэгтэй.

Зохиогч: С.Саранчимэг
Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:1277
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7