Энэ он гарснаас хойш янз бүрийн хүчин зүйлийн нөлөөгөөр хүнсний хангамж хомстож, дэлхийн олон оронд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ. Дэлхийн хүнсний аюулгүй байдалд тулгарч буй сорилт улам бүр нэмэгдэж байгаа нөхцөлд, Хятад улс дэлхий даяар өлсгөлөн, ядуурлыг арилгахад хувь нэмрээ оруулах бодитой, нааштай үйл ажиллагаа явуулсаар байна.
Дэлхийн хамгийн олон хүн амтай орны хувьд Хятад улс нь дэлхийн 9 хүрэхгүй хувийн тариалангийн талбайд дэлхийн нийт хүн амын тавны нэгийг хооллох асуудлыг шийдвэрлэсэн юм. 2021 онд Хятадын хүнсний ургац арван найман жил дараалан элбэг хураалт авч, жилийн үр тарианы ургац 65 сая килограммыг баталсан байна. Одоогоор Хятадын хүн дунджийн үр тарианы нөөц 483 кг хүрч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үр тарианы аюулгүй байдлын шугам болох 400 кг-аас өндөр байна.
Сүүлийн арван жилд Хятад улс нь 900 сая га тариалангийн талбайн улаан шугамыг чанд мөрдөж, өндөр стандартын дагуу нийт 450 сая га талбай бүхий тариалангийн талбайг байгууллаа. Улмаар орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, манлайлах хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн чадварыг тасралтгүй сайжруулсан байна.
Энэ жилийн дэлхийн хүнсний өдрийн уриан дор "Ямарваа хүнийг ч орхихгүй"-н адилаар Хятад улс өөрийн амуу будааны хэрэглээ шаардлагаа батлахын зэрэгцээ дэлхийн хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал тусламж үзүүлэх бодит арга хэмжээ авч байна. Хятад улс олон удаа хүндрэл бэрхшээлийг даван туулж, нэн шаардлагатай байгаа орнуудад хүмүүнлэгийн хүнсний яаралтай тусламж үзүүлсээр байна. Энэ он гарснаас хойш Хятад улс нэн шаардлагатай хөгжиж буй орнуудад 30 гаруй мянган тонн хүмүүнлэгийн хүнсний яаралтай тусламж үзүүлсэн байна.
Хоол бол хүмүүсийн хамгийн чухал хэрэгцээ юм. Хүнсний аюулгүй байдал нь хүн төрөлхтний тогтвортой хөгжил, ирээдүйтэй холбоотой бөгөөд хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг бүрдүүлэх чухал үндэс суурь юм. Хятад улс жирийн ард түмнийг энэрэн хайрлаж, бие даан амьдрах уламжлалаараа дэлхийн бусад улс оронтой үргэлжлэн хамтран ажиллаж, бие биедээ тусалж, "өлсгөлөнгүй" дэлхийг цогцлон байгуулахаар хүчин зүтгэх болно.





























































