Хятад улс нь дэлхийн нэгдүгээр үйлдвэрлэлийн том гүрэн төдийгүй бараа бүтээгдэхүүний худалдааны хамгийн том гүрэн болсны хувьд асар том үйлдвэрлэлийн хүчин чадал, дэвшилтэт тоног төхөөрөмж, логистик үйлчилгээ, хангалтай хөдөлмөр хүч зэрэг нь Хятад улс худалдааны хүчирхэг гүрэн болон хөгжихөд маш чухал нөхцөл боломж хангаж байна.
Ковидын халдвартай тэмцсэн өнгөрсөн гурван жилд Хятадын гадаад худалдааны салбар хүнд хэцүү хүндрэл бэрхшээл хатуу сорилтуудыг даван туулж, дотоодын эдийн засгийн тогтуун нэмэгдэлд чухал хувь нэмэр оруулаад зогсохгүй дэлхийн үйлдвэрлэл хангалтын гинжин хэлхээний аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах, дэлхийн Ковидын халдвартай тэмцэх ажилд “Хятадын хүчин”-ийг нэмэрлэсэн юм. Гэхдээ Хятад улс гадаад худалдааны хувь хэмжээ буурсан, үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэн зэрэг сорилт бэрхшээлтэй нүүрлэж эхэлсэн юм. Саяхан Хятад улс Ковидын халдварыг тогтоон барих бодлогод өөрчлөлт шинэчлэлт хийж, халдвар хамгаалалтын “Шинэ арван заалт”-ыг хэрэгжүүлснээр гадаад худалдааны үйл ажиллагаа явуулдаг Хятадын аж ахуйн нэгжүүдэд авч хэлбэл гадаадад гарч хамтын ажиллагааны шинэ боломж хайх нөхцөл бүрэн бүрдээд байна. Ингэснээр 2022 оны 12-р сарын 04-нд Хятадын Жэжянь мужийн худалдааны танхим зэрэг мужийн зэрэглэлийн холбогдох байгууллага нэгжийн ажилтнаас бүрэлдсэн худалдааны төлөөлөгчдийн бүлгэм Европ дах 6 хоногийн тусгай аяллаа эхлүүллээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш Хятадын мужийн зэрэглэлийн худалдааны танхимаас анх удаа аж ахуй нэгжийг зохион байгуулан гадаадад гарч, солилцоо хамтын ажиллагаа өрнүүлж байгаа тохиолдол болох юм.
Энэ нь нэг талаар Ковидын халдварын гадаадад худалдаанд авчирсан хохирлыг аль болохоор бууруулж, нөгөө талаар гадаадын хамтран ажиллагч компани аж ахуйн нэгжийн Хятадын эдийн засгийн хурдтай сэргэн хөгжилд итгэх итгэл зоригийг нэмэгдүүлж чаджээ.
Тэгвэл Жэжян мужаар зогсохгүй Хятадын Сычуан, Гуандүн, Жяньсү, Фүжянь, Хайнан, Гүйжөү, Шандүн, Хүбэй зэрэг бусад мужийнхан ч гадаад худалдааны үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжээр бүрэлдсэн тусгай бүлгэм зохион байгуулан, тусгай нислэгээр Европ, Зүүн Өмнөд Ази, Япон зэрэг улс орон бүс нутгаар хүрч, хамтын ажиллагааны боломж хайж, гадаад худалдааны гэрээнд гарын үсэг зуржээ.
Эдийн засгийг сэргээн хөгжүүлэх нь Хятад улсын өнөөгийн хамгийн чухал ажил үүрэг болоод байна. 2022 оны 12-р сард Хятадын төвийн улс төрийн товчоо хурал хуралдуулж, 2023 оны эдийн засгийн ажлыг судалсан юм. Уг хурлаар эдийн засгийн нэмэгдэл, ажил олголт болон барааны үнийг тогтворжуулах, эдийн засгийн эргэлтийг батлах зэрэг ажлыг онцлон дурдаж, өндөр түвшинд гадаадад нээлттэй байхыг ахиулж, гадаад хөрөнгийг татан ашиглах тухай онцолжээ. Хуучин оноо үдэж шинэ оноо угтаж байгаа энэ онцгой цаг үед Хятадын орон нутгийн захиргаа гадаад худалдааны компани аж ахуй нэгжийг зохион байгуулан гадаадад худалдааны хамтын ажиллагаанд өргөн боломж болон орон зайг хайж байгаа нь маш сайн эхлэл гэж хэлж болно.
Хангалттай бодлогын дэмжлэг, илүү таатай бизнес эрхлэх орчин бол сая Хятадын гадаад худалдааны үргэлжлэн тогтвортой хөгжлийн баталгаа байж таарна. Ирэх 2023 он бол ХКН-ын ХХ их хурлын үзэл санааг бүх талаар туушлуулан хэрэгжүүлэх эхний гараа, мөн ч Хятадын нийгэм эдийн засаг хэвийн горимд орж сэргэн хөгжих чухал нэг жил мөн. Хятад улс гадаадад нээлттэй байдлыг улам өргөжүүлж, худалдааны хүчирхэг орон байгуулах үйл явцыг түргэтгэж, дэлхийн эдийн засгийн хөгжилд улам илүү хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.





























































