Сүүлийн өдрүүдэд дэлхий дахины анхаарлыг хамгийн илүү татсан спортын томоохон тэмцээн бол яах аргагүй “Катар-2022” хөл бөмбөгийн ДАШТ юм. Хэдийгээр Хятадын шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д оролцож чадаагүй ч уг тэмцээнд “Хятадын үйлдвэрлэл” харин дэлхий дахинд гайхамшгаа харуулж чадлаа. Тэмцээний цэнгэлдэх хүрээлэн, усан хангамжийн сүлжээ, эрчим хүчний баталгаа зэрэг хэд хэдэн салбарт “Хятадын үйлдвэрлэл” энэхүү дэлийн томоохон тэмцээнд хүчтэй дэмжлэг үзүүлжээ.
“Катар-2022” хөл бөмбөгийн ДАШТ-ий хамгийн том стадион болох Лузаил стадионы барилга бүтээн байгуулалтын төслийг Хятадын төмөр замын бүтээн байгуулалтын олон улсын корпорац ХК хариуцан гүйцэтгэж, орчин үеийн дэвшилтэт технологийг ашигласан энэхүү стадион нь Катарын мөнгөн тэмдэгт дээр хүртэл хэвлэгдэн гарчээ. Энэ нь “Хятадын үйлдвэрлэл”-ийн мэргэжлийн ур чадвар болон үйлчилгээний түвшнийг нэн илүү гэрчилж чадсан юм. Лузаил стадионыг бүтээн байгуулах явцад Хятадын компани олон рекорд тогтоожээ. Тухайлбал, уг төсөл нь Хятадын компаниас гадаадад гэрээгээр барьж байгуулсан цар хүрээгээр хамгийн том, технологийн хувьд хамгийн дэвшилтэт, мэргэжлийн хөл бөмбөгийн стадион болжээ. 80 мянган үзэгчийг багтаах чадамжтай энэхүү стадионы барилга бүтээн байгуулалтын төсөлд Хятадын тал Катарын НВК компанитай хамтран ажиллаж, Хятадын талаас мянга гаруй хүн оролцож, дэлхийн 15 орны 110 томоохон компани аж ахуй нэгж, 4600 гаруй гадаад дотоодын ажилтны 5 жилийн хамтын хүчин зүтгэлээр 2022 оны 09-р сард ашиглалтад оржээ. Энэ удаагийн ДАШТ-ий шийдвэр тэмцээнийг багтаасан 10 талбай тэмцээн болон хаалтын ёслолыг энэ стадионд хийснээр “Хятадын үйлдвэрлэл”, Хятадын барилгын технологи, дэвшилтэт тоног төхөөрөмж, хүчин чадвар болон үйлчилгээний түвшнийг дэлхий дахинд бүрэн харуулж чаджээ.
Лузаил стадионоос гадна энэ удаагийн тэмцээний өөр хэд хэдэн стадионы барилга байгуулалтад ч Хятадын компани оролцжээ. Жишээлбэл Катар нь дэлхийн олон орноос хүрэлцэн ирсэн хөл бөмбөг сонирхогчдод зориулсан “Хөл бөмбөг сонирхогчдын тосгон”-ыг бүтээн байгуулж, Хятадаас 10 мянга гаруй чингэлгийг импортолж, тэдний хонож суух асуудлыг шийджээ. Үүнээс гадна стадионы харилцаа холбооны тоног төхөөрөмж болон холбоот жолоодон эзэмдэх төвийн сүлжээний тоног төхөөрөмж зэрэг бүхнийг Хятадын компани хариуцан ажиллажээ.
Катар нь халуун, элсэрхэг бүсийн цаг агаартай тул усны нөөц баялаг ховор орон юм. “Катар-2022” хөл бөмбөгийн ДАШТ-ны хугацаанд тухайн орны иргэд болон дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хөл бөмбөг сонирхогчдын ундны усан хангамжийг баталгаажуулахын тулд Катар нь 5 газарт ус хадгалах том оврын 15 санг барьж байгуулжээ. Тэдгээрийн дундаас Хятадын Эрчим хүчний бүтээн байгуулалтын корпорацын Гэ Жөү Ба корпорацын гүйцэтгэн байгуулсан 6.4 хөл бөмбөгийн стадионтой тэнцэх талбайтай ус хадгалах сан нь “Дэлхийн хамгийн том оврын ус хадгалах сан” болсноороо Гиннесийн тэмдэглэлд бичигджээ. Зам тээврийн салбарт Катар нь Хятадаас 888 цэвэр цахилгаан эрчим хүчний автобусыг багтаасан нийт 1500 автобусыг импортолж, ДАШТ-ний хугацаанд олон талын үйлчилгээнд ашиглажээ. Ийнхүү “Хятадын үйлдвэрлэл” нь “Катар-2022” хөл бөмбөгийн ДАШТ-ий хугацаанд олон салбарт үйлчилж, тэмцээн амжилттай зохион байгуулагдахад “Хятадын хүчин”-ийг нэмэрлэжээ.
Үүнээс гадна энэ удаагийн ДАШТ-тэй холбоотой Хятадын үйлдвэрлэсэн төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн нь хүмүүсийн анхаарлын төвд хүрчээ. Үүнд: Хятадын Жэжянь мужийн И-Ү хотын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нь энэ удаагийн ДАШТ-тэй холбоотой бараа бүтээгдэхүүний зах зээлийн 70 хувийг эзэлж байна.
Хятадын компани аж ахуй нэгжээс Хятадын технологийг ашиглан Хятадын стандартаар гүйцэтгэн байгуулсан тэдгээр томоохон төслүүд нь Хятад улсаас дэлхийн олон оронтой үйлдвэрлэлийн үр ашгийг хамтаар хуваалцаж байгааг харуулж, ухаалаг хөгжлийг хамтаар эрэлхийлэх, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг эрч хүчээр сэлбэх “Хятадын хариуцлага”-ыг харуулжээ.
Хятад улсын дарга Ши Жинпин "Ямарваа улс орон гээд хүн төрөлхтний өмнө нүүрлээд байгаа янз бүрийн сорилтыг ганцаараа даван туулах боломжгүй, ямарваа улс орон гээд өөрийгөө битүүмжилсэн арал дээр буцан очиж чадахгүй юм хэмээн яриандаа онцолсон байдаг. Хятад улсын хөгжил дэлхийгээс салж чадахгүй, дэлхийн хөгжил ч Хятад улстай салшгүй холбоотой. Хамтран ажиллаж хамтаар хожих бол улс орнуудын хөгжлийн ерөнхий чиг хандлага, улс орнуудын ард иргэдийн хамтын хүсэл эрмэлзэл, ямарваа хүн гээд хориглож чадахгүй юм. Энэ удаагийн ДАШТ-д “Хятадын үйлдвэрлэл” дэлхийд шилдэг чанарын бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг хангаж чадсан бөгөөд нэн чухал нь дэлхий дахинд Хятадын мэргэжил дэвшилтэт технологи болон Хятадын брэндийн давуу талыг улам илүү танилцуулж, дэлхийн үйлдвэрлэлийн салбарт “Хятадын оюун ухаан” болон “Хятадын хүч”-ийг нэмэрлэсэн юм".





























































