Хятад улс нь 1 тэрбум 400 сая гаруй хэрэглэгчтэй, дэлхийн хоёр дахь том барааны хэрэглээний зах зээл болсны хувьд дэлхийн 130 гаруй улс орон бүс нутагтай худалдааны түншийн харилцаа тогтоогоод байна. 2022 оны 12-р сарын 15-ны өдрөөс 16-ны өдрүүдэд Бээжинд болсон Хятадын Төвийн эдийн засгийн ажлын хурлаар Хятад улс ирэх онд шинэ хөгжлийн үзэл баримтлалыг оновчтой бүх талаар хэрэгжүүлж, Ковидын халдварыг тогтоон барих болон эдийн засаг нийгмийг хөгжүүлэх ажлыг улам уялдуулж, эдийн засгийн өсөлт, ажил олголт болон барааны үнийг тогтворжуулах талд илүү анхаарч, эдийн засгийн сэргэлтийг ахиулна хэмээн онцолжээ. Хятад улс эдийн засгийн өсөлтийг тэргүүн чухалд авч үзэж байгаа нь Хятад улс аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулах үндсэн арга зам бол хөгжил хэмээх үзэл баримтлалыг баримталж байгааг харуулж байна.
Хятадын Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн тоо баримтад харуулснаар энэ оны эхний 11 сард Хятадын импорт, экспортын өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.6 хувиар нэмэгдэж, тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалт 5.3 хувь, томоохон аж үйлдвэрлэлийн нэмэгдэл өртөг 3.8 хувиар нэмэгджээ. Статистик судалгаагаар үндсэн дамнасан компаниуд Хятад дах үйлдвэрлэл хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсээр байна. Энэ оны эхний 10 сард Хятадын бодитой ашигласан гадаад хөрөнгө өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.4 хувиар нэмэгдэж, 168 тэрбум 340 сая ам.долларт хүрчээ.
Тэгвэл энэ тухай салбарын шинжээчид болон гадаадын улс орныхон юу гэж үзэж байгаа бэ?Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн олон улсын байгууллага эдийн засгийн урьдчилсан тооцоог гаргахдаа Хятадын эдийн засгийн хэтийн төлөв өөдрөг байгаа хэмээн илэрхийлжээ. Жишээлэхэд саяхан Хятадын Анхуй мужийн Хуаншань хотод болсон “1+6” дугуй ширээний яриа хэлэлцээний үер Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын эдийн засгийн байгууллагуудын ажилтнууд Хятад улс Ковидын халдварыг тогтоон барих талаар үргэлжлэн шинжлэх ухааны үндэслэлтэй бодлого барьж, халдварыг үр дүнтэй тогтоон барих замаар өөрийн орныхоо эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг баталж, улмаар дэлхий нийтийн эдийн засгийн сэргэлтэд эерэг хүч сэлбэж байгааг нааштай үнэлж, Хятад улс өөрчлөлт нээлтээ тууштай гүнзгийрүүлж буйг сайшаажээ.
Хятад улс сүүлийн үед Ковидын халдварыг тогтоон барих, тархалтаас урьдчилан сэргийлэх бодлогод тусралгүй өөрчлөлт шинэчлэлт хийж, ялангуяа Ковидын халдвар хамгаалалтын “Шинэ арван заалт”-ыг хэрэгжүүлснээс хойш Хятадын муж хотууд бодит байдалдаа тулгуурлан, тодорхой арга хэмжээ боловсруулж, ачаа тээврийн логистик сүлжээний саадгүйг батлан, зам тээврийн зардлыг бууруулж, аж ахуй нэгжийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлж, түргэн шуурхай ажиллаж байна. Хятад улс нь үйлдвэрлэлийн гинжин хэлхээний давуу талд түшиглэн, дотоодын эргэлт болон олон улсын эргэлтийг илүү сайн уялдуулан “дэлхийн үйлдвэр”-ийн үүрэг хариуцлагаа улам илүү бадруулж байна. Ирэх 2023 онд Хятад улс гадаадад нээлттэй байх үндэсний үндсэн бодлогыг үргэлжлэн тууштай баримталж, дотоодын зах зээлийн нээлттэй байдлыг улам өргөжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтын эрх ашгийг хамгаалж, зах зээлд чиглэсэн, хуульчлагдсан олон улсын бизнесийн орчныг бүрдүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг хөдөлгөх хүчээр сэлбэж, дэлхийн хөгжилд илүү их хувь нэмэр оруулах болно.





























































