Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Нээлт – хөгжил цэцэглэлтийн заавал туулах зам

Нээлт – хөгжил цэцэглэлтийн заавал туулах зам

Хятадын Коммунист Намын XX их хурлын илтгэлд "Хятад улс гадаадад нээлттэй байх үндсэн бодлогыг баримталж, харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулсан нээлттэй байх стратегийг тууштай баримталж, Хятадын шинэ хөгжлөөр дэлхийд шинэ боломжуудыг нээж, нээлттэй дэлхийн эдийн засгийг бүтээн байгуулахыг дэмжиж, дэлхийн улс орны ард түмэнд илүү сайн ашиг хүртээнэ" гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Импортыг цаашид өргөжүүлэх нь гадаад худалдааны салбарт гүнзгий түвшний шинэчлэл, өндөр чанартай хөгжлийг дэмжих эхлэлийн цэг гэж үзэх нь худалдааны хүчирхэг орны бүтээн байгуулалтыг дэмжихийн зөв утга учир төдийгүй хариуцлагатай томоохон улсын үүрэг хариуцлагыг харуулж, хөгжлийн ололт амжилт, шинэчлэлийн ашгаа дэлхийд хүртээх чухал арга хэмжээ юм.

Өнөөдрийн Хятад улс 13 жил дараалан дэлхийн хоёр дахь том импортлогч, 210 улс орон, бүс нутгийн экспортын зах зээл, 60 улс, бүс нутгийн экспортын гол зах зээл болж байна. Хэт их хэмжээний импорт нь экспортлогч орнуудын эдийн засгийн хөгжил, дотоодын ажил эрхлэлтийг үр дүнтэй дэмжиж, мөн Хятадын дотоодын үйлдвэрлэл, хангамжийг дэмжин ард түмний амьжиргааг сайжруулж, дэлхийн эдийн засгийн хэв маяг дахь Хятадын үг хэлний эрхийг үр дүнтэй сайжруулсан юм.

Өнөөдрийн Хятад улс 1.4 тэрбум гаруй хүн амтай бөгөөд дундаас дээгүүр орлоготой иргэд 400 гаруй сая бий. Жил бүр 2.5 триллион орчим ам.долларын бараа, үйлчилгээг импортолж, зах зээлийн хэмжээ асар их байна. Олон төрийн үйлдвэрлэлийг бүрдүүлсэн "Дэлхийн үйлдвэр"-ээс эхлээд бизнесийн хязгааргүй боломжийг хангасан “Дэлхийн зах зээл” хүртэл, Хятад улс импортыг идэвхтэй өргөжүүлж, худалдааны түншүүдэд өөрийн давуу талаа илүү сайн ашиглаж, ажлын байр бий болгох, аж үйлдвэрийн бүтцээ сайжруулах боломжийг олгож байна.

Нээлттэй байх нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшилд чухал түлхэц болох бөгөөд дэлхийн хөгжлийн заавал туулах зам юм. Импортыг өргөжүүлэх Хятадын санаачилга нь дэлхий дахин, ирээдүй уруу чиглэсэн нийтлэг хөгжлийг ахиулах урт хугацааны санаачилга юм. Шинэ аян замд бид цаашид өндөр түвшний нээлтийг дэмжин, дүрэм, журам, менежмент, стандарт болон бусад системүүдийн нээлтийг тогтвортой өргөжүүлнэ. Мөн чанартай бүтээгдэхүүний импортыг улам өргөжүүлэн, Хятадын шинэ хөгжлөөр дэлхийн хөгжилд шинэ боломжуудыг олгон, нээлттэй дэлхийн эдийн засгийг бүтээн байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлооход шинэ хувь нэмэр оруулах нь гарцаагүй.

Зохиогч:Бэлтгэсэн: Б.ХУРЦ
Найруулагч:Hurts
Эх сурвалж:Solongo
Мэдээ үзсэн:2116
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7