Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн үзэл санааг илүү сайн хэрэгжүүлж, ХХ их хурлын үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд ӨМӨЗО-ы Намын хороо, Засгийн газар хамтран "Хятадын умард нутгийн экологийн аюулгүй байдлын чухал халхавчийг байгуулахад хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г боловсруулж гаргасан байна. Энэ төлөвлөгөөнд дөрвөн талаас 20 тодорхой арга хэмжээ дурдсан байна.
Нэг. Экосистемийн олон янз байдал, тогтвортой байдал, үргэлжлэх байдлыг сайжруулахад анхаарч, гол ажил болох өвс, ойн хамгаалалтыг чандлан сахиж, уул, ус, ой, талбай, нуур, өвс, элсний нэгдсэн менежментийг чанд мөрдөж, газрын цөлжилтийн аюулаас урьдчилан сэргийлэх зэргээр хяналт тавих ажлыг эрчимжүүлж, экологийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний чадавхыг дээшлүүлнэ.
Хоёр. Хөгжлийн хэв маягийн ногоон өөрчлөлтийг хурдасгахад анхаарах, нөөцийн эх үүсвэрт суурилсан үйлдвэрлэлийн өөрчлөхийг дэмжих ажлыг яаралтай зохион байгуулахад тулгуурлаж, эрчим хүчний хэмнэлт, бохирдлыг бууруулах, ногооруулалтыг тэлэх, өсөлтийн уялдааг онцгой анхаарч, ногоон, бага нүүрстөрөгчийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, нөөцийг хэмнэх, нөөцийг хадгалах, эрчимтэй ашиглахыг дэмжих, шинжлэх ухаан, технологийн дэмжлэг үзүүлэх тогтолцоог бий болгох зэрэг арга хэмжээг хурдасгах, цаашид ногоон болон бага нүүрстөрөгчийн үйлдвэрлэл, амьдралын хэв маягийг бий болгохыг ахиулна.
Гурав. Орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, хяналт тавих үйл ажиллагааг гүнзгийрүүлэн дэмжих, бохирдлын оновчтой, шинжлэх ухааны үндэслэлтэй хяналт, бохирдлыг хуулийн дагуу засахад анхаарч, тэнгэр нь цэлмэг, ус нь тунгалаг, ариун тагшин газар нутгийн хамгаалалтыг үргэлжлэн сайн хийх зэрэг, Экологийн орчныг өндөр түвшинд хамгаалах ажлыг эдийн засгийн өндөр түвшинд хөгжүүлэхтэй хамт нь ахиулна.
Дөрөв. Нүүрстөрөгчийн давхар ислийн дээд цэг(peak carbon dioxide emissions)болон төв цэгийг(carbon neutrality) идэвхтэй, тогтвортой ахиулж, эрчим хүчний эх үүсвэрийн хишгүүдэд тулгуурлан, эвдэхээсээ өмнө хамгийн түрүүнд хамгаалах зарчмыг баримталж, төлөвлөгөөтэй алхам алхмаар хэрэгжүүлэхийн тулд экологийн нөөцийн carbon sink чадавхыг сайжруулах, экологийн үнэ цэнгийн өөрчлөлтийг өргөжүүлэх, нүүрстөрөгчийн оргил үе(peak carbon dioxide emissions), нүүрсний төвийг(carbon neutrality) сахих бодлогын тогтолцоог боловсронгуй болгох тухай дурдсан байна.
ӨМӨЗО-ы Нийгмийн Шинжлэх Ухааны Академи Рэнь Лихүй





























































