Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад улс яагаад цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлогоо өөрчилж байна вэ?

Хятад улс яагаад цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлогоо өөрчилж байна вэ?

Хятадын засгийн газар саяхан халдвар хамгаалалтын дэглэмээ оновчтой болгож, эрсдэлт нутгийг шинжлэх ухаанчаар хуваарилах, тусгаарлалтын арга хэлбэрээ оновчтой болгох, ахмад настнуудын вакцинжуулалтыг түргэтгэх зэрэг 10 талт арга хэмжээ авч ажиллаж байна. Бээжин, Шанхай зэрэг томоохон томоохон хотуудаас дотоодын хуурай бүс хүртэл, муж дамнасан аялал үндсэндээ сэргэж, Хятадын нийгмийн амьдрал, үйлдвэрлэл хэвийн горимд шилжиж байна.

Хятад улс яагаад энэ үе шатанд тахлаас урьдчилан сэргийлэх бодлогоо өөдрөгөөр харж, өөрчилж байна вэ? Энэ нь тахлын нөхцөл байдлын шинэ өөрчлөлт, янз бүрийн нөхцөл байдлыг цогцоор нь судалж, сүүлийн гурван жилд гарсан тахлын эсрэг тэмцэлд хүрсэн гайхалтай үр дүнд тулгуурлан идэвхтэй, ухаалаг сонголт юм. Өөрөөр хэлбэл Хятад улс тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг бараг гурван жилийн үр дүнтэй ашиглаж, одоогоос өөдрөг, дасан зохицох боломж, нөхцөлийг олж авсан юм.

Хэрэв тахлын эсрэг энэ тэмцлийг дайнтай зүйрлэвэл бараг гурван жил тэмцсэний эцэст дайны хоёр талын хүч чадал ихээхэн өөрчлөгдсөн байна. Өнөөдөр дэлхий даяар шинжлэх ухааны нэлээд хэдэн судалгаагаар тахлын эхэн үеийн шинэ коронавирустэй харьцуулахад Омикрон вирусний халдварт өвчин ихээхэн суларч байгааг харуулсан байна. Коронавирустэй  нүүр тулсан анхны орнуудын нэг болох Хятадын одоогийн байдлаар нийт хүн амын 90 гаруй хувийг вакцинд хамруулж, дархлааны харьцангуй хатуу хамгаалалтыг бий болгоод байна. Үүний зэрэгцээ Хятад улс вирусний эсрэг байнгын тэмцэлд маш их туршлага хуримтлуулж, эмийн судалгаа, хөгжил, анагаах ухаан, материаллаг тусламж үзүүлэх чадавхаа ихээхэн сайжруулж, хятадын ард түмний вируст хандах хандлагыг илүү тайван болгосон байна.

Дэлхий даяараа авч үзвэл аливаа улс, бүс нутгийн тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогыг аажмаар өөрчлөхөд бараг л тохиолдол ихсэж, богино хугацаанд эмнэлгийн нөөц хомсдох нь бий. Хятадын тахлаас урьдчилан сэргийлэх бодлогоо өөрчилснөөр дасан зохицох үе гарах нь зайлшгүй. Хятадын засгийн газар нийт хүн амын дархлаажуулалтыг бэхжүүлэх уриалга, ялангуяа өндөр настнууд, зарим хотуудад дүн оношилгоо, эмчилгээний тогтолцоог сайжруулах ажлыг эрчимжүүлэхийг шаардаж, эмийн хангамж, эмнэлгийн эх үүсвэрийн бэлтгэлийг бэхжүүлэх гэх мэтийг чухалчлан үзэх нь тахлын шинэ нөхцөл байдлын шаардлагад дасан зохицож, бодлогын зохицуулалтын "дасан зохицох хугацааг" аль болох түргэн хугацаанд даван туулах төдийгүй тахалтай тэмцэх Хятадын байнгын анхны зорилгыг тусгах явдал юм.

Тахлын эсрэг тэмцэл эхэлснээс хойш ХКН, Хятадын Засгийн газар ард түмний амь нас, эрүүл мэндийг ямагт нэгдүгээрт тавих ёстой гэдгийг тодорхой хэлсэн. Үүнийг үндсэн мөрдлөг болгон Хятад улс Үхань, Хубэй зэрэг газар орны хамгаалалтыг дараалан авч, 100 гаруй удаа бөөгнөрсөн тахал болон дэлхийн тав удаагийн тахлын дайралтыг үр дүнтэй даван туулж, коронавирусний өвчлөл хамгийн бага, дэлхийн томоохон гүрнүүдийн дунд хамгийн цөөн хүн нас барсан тоотой улс болсон юм.Энэ нь мөн Хятад улс халдвартай тэмцэх анхны санаа зорилтыг харуулж байгаа бөгөөд нь тэр нь даруй ард түмнээ дээдлэх, амь насыг дээдлэхэд оршино.

Зохиогч: Нийтлэл: Ц.УРАНТУНГАЛАГ
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго
Мэдээ үзсэн:2137
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7