Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын 22 дахь улирал болох Өвлийн туйл нь энэ жил 12 дугаар сарын 22-ны өдөр тохиолоо. Энэ нь өвлийн 4 дэх улирал болно. Өвлийн туйлаар умард хагас бөмбөрцөг дэх бүс нутгуудад хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог. Хятадуудын хувьд маш чухал улирлын нэг төдийгүй “Өвлийн туйл цагаан сар мэт үнэтэй” гэх хэллэг ч бий. Гэхдээ миний хувьд Өвлийн туйлын тухай хүүрнэхэд “Банш” заавал яригдах ёстой. Би Хятадын уламжлалт хоол хүнсний соёлыг маш их сонирхдог. Тийм учраас ердийн цагт ч хоолны газруудаар явж, амттан хайдаг төдийгүй өөрөө гар бие оролцон хийх дуртай. Үүнд мэдээж банш багтана. Олон хүн банш чимхэхдээ хурдан дуусгахыг бодож, махыг нь их хийх гээд байдаг. Улмаар нөгөө баншны гурил цоорч, эсвэл чанах үед хагарах гээд байдаг. Хятадын үгэнд “Хэмжээ нь хэтэрвэл хэргээс гарна” гэх хэллэг бий. Банш чимхэх учиртай, амьдрал ч тийм байх ёстой. Миний зураг дахь хятад охин банш чимхэж, гадаад хөвгүүн баншны гурил элдэж байна. Тэдний Өвлийн туйлд зориулж чимхсэн баншийг харахад мах гурил нь тэнцээд үнэхээр сайхан харагдана.






























































