Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Эдийн засгийн нийт үр дүнг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Эдийн засгийн нийт үр дүнг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
2023 оны эдийн засгийн ажлаа сайх хийх талаарх цуврал тайлан - 2

2023 он гэхэд Өвөр Монголын эдийн засгийн ажил бас нэг маш чухал аялалд гарлаа.

Ордос хотод Хятадын анхны 10 сая киловаттын түвшний "Ша Гэ Хуан" салхи, нар, дулаан хадгалах шинэ эрчим хүчний баазын төсөл болох Хөвчийн цөл дэх Ордосын дунд хойд хэсгийн эрчим хүчний баазын төсөл хэрэгжиж эхэлсэн нь "ногоон" цахилгаан эрчим хүчний хөгжлийн ирээдүйг илүү өргөн хүрээтэй болгожээ. Хянган аймгийн өвлийн аялал жуулчлалыг сурталчлах чуулган дээр гарын үсэг зурсан дүн 21.9 тэрбум юаньд хүрчээ. Тунляо хотод үр тарианы гарц шинэ дээд хэмжээнд хүрч, нийт гаралтын хэмжээ нь Өвөр Монголын бүх аймаг хотуудын дунд эхний байр эзэлж, сайн үр, сайн ур чадвар, сайн газар нь үр тариаг тогтворжуулах, орлогоо нэмэгдүүлэх хурц хэрэгсэл болжээ...

Шинэ аялалд шинэ өөрчлөлт, шинэ сорилтууд гарсан ч эдийн засгийн нийт үр дүнг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Өөртөө итгэх итгэл хаанаас гардаг вэ?

Хамтын ойлголтоо нягтруулж, санал нэгтэй хүчээ нэгтгэн урагшилна

Ер бусын жил болох 2022 онд Өвөр Монгол өндөр чанартай хөгжлийн эрч хүчийг харуулж, “Үлгэр жишээч ӨЗО"-ы гялалзсан амжилтыг олсон.

01-р сараас 11-р сар хүртэл Өвөр Монголын эрчим хүчний хангамжийн баталгаа гайхалтай үр дүнд хүрч, аж үйлдвэрийн нүүрс, цахилгаан зэрэг эрчим хүчний томоохон бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь улсдаа дээгүүр байранд орж, үндэсний эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмрийн хэмжээ нэгдүгээр байр эзлэв.

01-р сараас 11-р сар хүртэл Өвөр Монголын тогтмол хөрөнгө оруулалт (Хөдөө орон нутгийн өрхийг оролцуулахгүйгээр) 2021 оны адил хугацаанаас 19.8 хувиар, улсын дунджаас 14.5 хувиар өсөж, улсын хэмжээнд өсөлт 1-р байранд орсон.

01-р сараас 11-р сар хүртэл Өвөр Монголын импорт, экспортын хэмжээ 133.49 тэрбум юаньд хүрч, 2021 оны адил хугацаанаас 19.5 хувиар өссөн байна. Өвөр Монголын импорт, экспортын нийт хэмжээ өнгөрсөн оны бүтэн жилийн түвшнээс нэг сарын өмнө урьдчилан давснаар түүхэнд шинэ ололт амжилт гаргав.

Ерөнхий чиг хандлага нь чиглэлийг тогтоодог. Өнгөрсөн хугацаанд Өвөр Монгол хөгжлийн өндөр чанартай стратегийг ямагт хадгалж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бүхий л үйл явц, салбарыг хөгжлийн шинэ үзэл баримтлалаар харж, хөгжлийн шинэ хэв загварт идэвхтэй үйлчилж, нэгдсэн байдлаар, нэг нэгээр нь боломжийг ашиглаж, нэг нэгээр нь хүндрэл бэрхшээлийг даван туулж, тогтвортой хөгжил дэвшил эрэлхийлсэн үндсэн дээр тогтвортой, хурдан шилдэг ахиц дэвшил гаргаж, эдийн засгийн нийт хэмжээг өргөжүүлэх, өндөр чанартай хөгжүүлэхийн тулд тогтвортой алхмуудыг хийж ирсэн.

Гэхдээ аян зам сүр жавхаатай байх тусам илүү хүчирхэг үйлдлийг хийх хэрэгтэй болдог. Өвөр Монголын үндэстнүүдийн намын гишүүд, дарга удирдлагууд өөрсдийн алдаа дутагдлаа зоригтойгоор тунгаан, улс орныг бүхэлд нь харах хүсэл эрмэлзлийг бий болгож, тайлан тооцооны талаарх мэдлэгээ нэмэгдүүлж, бичиг баримт, ололт амжилтаа бататгаж, эдийн засгийн нийт үр өгөөжийг тэлэх итгэл, шийдэмгий байдлыг бэхжүүлж, бизнес эрхлэх үйл ажиллагаа, хурдыг зөв хэв маягаар хурдасгаж, шинэ сэтгэлгээгээр шинэ хөгжлийг удирдан, үзэл баримтлалын өөрчлөлтөөр хөгжлийн өөрчлөлтийг ахиулсан.

- Хөрөнгө оруулалтын гол үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэж, 2023 онд томоохон төслүүдийн жагсаалтыг динамик байдлаар өөрчилж, сайжруулж, хөрөнгө оруулалтын шилдэг үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж, урьдчилсан ажлыг нарийвчлан хийж, гол хүчин зүйлсийг хангах, бат бөх барилгын ажлыг бүрэн хийх, төслийн нөөцийг бэхжүүлж, “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний чухал инженерийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж, томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг шинэ түвшинд хүргэх ажлыг үргэлжлүүлэн ахиулжээ.

- Орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны бүтээн байгуулалтыг дэмжиж, аж үйлдвэрийн гол хэлхээ, аж үйлдвэрийн кластерын барилгын тал дээр анхаарч ажиллав. Эдийн засгийн хөгжлийн бодит эдийн засагт анхаарч, "хоёр суурин" барихтай хамтран ажиллах, аж үйлдвэрийн гол гинжин хэлхээний хоёр дахь багцыг төлөвлөж гаргав.

- Үйлчилгээний салбарын хөгжлийг өндөр түвшинд хүргэх бодлого, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж, үйлчилгээний салбарын тулгуур үйлдвэрүүдийн өргөтгөлийг эрчимжүүлж, удирдлагын нөлөө ихтэй үйлчилгээний салбар төвлөрсөн хэд хэдэн бүсийг бий болгов.

Хамтын ойлголтоо нягтруулж, санал нэгтэй хүчээ нэгтгэн урагшилна. Дэлхийн өөрчлөлтийн хурдацтай хувьсал, дотоодын эдийн засгийн уналт зэрэг олон сорилтуудтай тулгарсан ч Өвөр Монголын бүх орон нутаг, хэлтсүүд итгэлтэйгээр өндөр чанартай хөгжлийн аянд урагшилж байна.

Сорилтуудыг даван зоригтой хийж туршвал их үйлийг бүтээнэ

39.005 тэрбум килограмм! Өвөр Монголын үр тарианы гарц шинэ дээд хэмжээнд хүрч, элбэг ургац хураалттай 19 дэх жилээ угтав.

Улсын хэмжээнд жил бүр 10 гаруй тэрбум килограмм үр тарианы гарцтай 22 мужийн дунд Өвөр Монгол улсын үр тарианы гарц хамгийн хурдацтай өсөлттэй байна. 10 жил дараалан өнгөрсөн жилийн адил хугацааныхаасаа 42 хувиар өсөж, улсын хэмжээнд нэгдүгээр байр эзэлж, нийт ургац хураалтын хэмжээ нь 37.5 тэрбум гаруй килограммын үр дүнг таван жил дараалан хадгалж байна. Хятадын үр тариа тариалах мужуудын зэрэглэлд Өвөр Монгол 10 жилийн өмнөх 10-р байрнаас өнөөгийн байдлаар улсын 6-р байранд оржээ.

2022 оны сүүлээр хүмүүс ургац хураалтын баяр хөөр, амжилтаа хуваалцаж, мөн шинэ эрч хүчийг хөгжүүлэх "чухал үйл явдал"-аа угтан авчирсан байна.  

12-р сарын 20-ы байдлаар Өвөр Монголын шинэ эрчим хүчний сүлжээнд холбогдсон суурилагдсан хүчин чадал 60 сая киловаттаас давж, 60.13 сая киловаттад хүрсэн байна. Энэ бол 2020 оны 12-р сард Өвөр Монголын шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 50 сая киловаттаас давсны дараа Өвөр Монголын шинэ эрчим хүчний хөгжилд гарсан бас нэгэн шинэ үсрэлт юм.

ӨЗО-ы Намын хорооны 11-р хугацааны 4-р хурлаас хөгжлийн санаанууд тодорхой тогтоон өгчээ. Бид өндөр чанартай хөгжлийг ахиулж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн гүйцэд, үнэн зөв, цогц хэрэгжүүлэхийг дэмжихэд анхаарах ёстой, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөдөөгийн сэргэн мандлыг цогцлоох, хүн төвтэй шинэ төрлийн хотжилтыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, зүүн, төв, баруун хэсгийн хотуудын ялгаатай, зохицсон хөгжлийг дэмжих ерөнхий төлөвлөгөө гаргах, өмчийн эрхийн тогтолцооны шинэчлэл, хүчин зүйлсийг зах зээлд гаргах, үр ашигтай хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, хэрэглээний эрчмийг дэмжих, "тавыг шалгах" үйл ажиллагаагаар хөдлөн дагуулж арвилан хэмнэх стратегийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, хөгжлийн чанар, үр өгөөжийг тасралтгүй сайжруулна.

Хэдий чинээ ихийг мэднэ, төдий чинээ ихийг хийнэ. Өнөөдөр Өвөр Монгол өндөр чанартай хөгжлийн илүү гялалзсан эрин үеийн дүр төрхийг танилцуулж байна.

Ордосын үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний логистикийн төв 2022 онд үндэсний логистикийн төвийн барилгын жагсаалтад амжилттай сонгогдсон. Энэ нь Улаанцав-Эрээн хот хоорондын хуурай замын боомтын төрөл, Манжуурын хуурай газрын хилийн боомтын төрөл болон Хөххотын арилжаа, худалдааны үйлчилгээний төрлийн үндэсний логистикийн төвийн барилгын жагсаалтад сонгогдсоны дараа Өвөр Монголоос үндэсний логистикийн төвийн барилгын жагсаалтад сонгогдсон үндэсний логистикийн дөрөв дэх төв юм.

11-р сарын 24-нд Төрийн зөвлөлөөс Бугат хотын хил дамнасан электрон худалдааны иж бүрэн туршилтын бүс байгуулах зөвшөөрөл олгосон нь Бугат хотын гадаад ертөнцөд нээлттэй байх шинэ платформыг бий болгоход томоохон боломж болсон юм. Одоогийн байдлаар Өвөр Монголд Хөххот, Улаанхад хот, Манжуур, Ордос, Бугат зэрэг 5 хот нь хил дамнасан электрон худалдааны иж бүрэн туршилтын бүсээр батлагдаж, Хятад улсад 11-р байранд, Хятадын баруун хойд болон хойд хэсгийн бүс нутагт нэгдүгээр байр эзэлжээ.

12-р сарын 29-нд Соёлын өвийн улсын төв байгууллагаас үндэсний археологийн 19 буурын паркийн дөрөв дэх багцыг зарласан бөгөөд Ляо улсын дээд нийслэлийн буурь багтсан байна. Энэ нь Хятад улсын Соёлын өвийн улсын төв байгууллагаас нэрлэсэн Өвөр Монголын анхны үндэсний археологийн дурсгалт газрын парк юм.

Урагш тэмүүлж, сайныг хийж, агуу зүйлсийг бүтээнэ

Төсөлд гарын үсэг зурах нь эхний алхам бөгөөд бодит ажил болгох, эхлүүлэх, үйлдвэрлэлд оруулах боломжтой байснаар л бид орон нутгийн эдийн засгийн хөгжлийг жинхэнэ ёсоор дэмжиж чадна.

2022 оны 12-р сарын 18-нд Шуанлин силикон материалын ХХК үйлдвэрийн газарт хүмүүс завгүй ажиллаж байлаа. Энэ нэг жил гаруйн хугацаанд монокристаллин силиконы үйлдвэрлэл, судлан үйлдвэрлэх болон борлуулалтад анхаарлаа хандуулсан компани юм. Жянсү мужийн Жян-Иниэс Өвөр Монголын Бугат хот хүртэл, шинэ үйлдвэр нь замдаа хурдан орж, төслийн жилийн үр дүнгийн үнэ 40 гаруй тэрбум юаньд хүрч, жилийн татвар, нэмэлт орлого 1.38 тэрбум юаньд хүрч, 5000 гаруй ажилтантай болсон байна.

- Гарын үсэг зуран барилга эхлүүлж, ашиглалтад оруулсан гээд бид зөвхөн холбогдох материалыг хангавал болно. Үлдсэн ажилд "тусгай менежер" тусална. Ингэснээр манай төсөл тухайн жилдээ гарын үсэг зурах, тухайн жилдээ барьж дуусах, тухайн жилдээ ашиглалтад оруулах, тухайн жилдээ үр дүнд хүрэхийг биелүүлсэн гэж тус компанийн ажилтан Лю Гүөянь ярилаа.

Хятад улсын баруун бүс нутгийг хөгжүүлэх, Зүүн хойд бүсийг сэргээх, Шар мөрний сав газрын экологийн хамгаалалт ба өндөр чанартай хөгжил хэмээх гурван их бүс нутгийн хөгжлийн стратегийн бодлогыг зэрэг эдэлдэг Хятадын цорын ганц мужийн хувьд Өвөр Монгол нь олон төрлийн сайн бодлоготой илт давуу талтай. Улсын онцгой бодлогод таатай хандахын сацуу Өвөр Монгол тогтвортой хөгжлийг эрэлхийлж, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих, эдийн засгийг тогтворжуулах, сүүний үйлсийг хөгжүүлэхийг ахиулах зэрэг бодлогыг шат дараатайгаар гаргаж ирсэн.

Бизнесийн орчныг сайжруулах энэхүү прагматик арга хэмжээ нь эдийн засгийн нийт үр дүнг өргөжүүлэхийн төлөө юм.

Эдийн засгийн нийт үр дүнг өргөжүүлэхийн тулд Өвөр Монгол гайхамшигтай эхлэлийг тавьж, тодорхой дүрэм, журамтай болсон.

Урагш тэмүүлж, сайныг хийж, агуу зүйлсийг бүтээнэ. Оновчтой шүүн тунгаах, хурдан хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь хөгжлийг түргэсгэх, эдийн засгийн агрегатыг тэлэх замаар Өвөр Монголын хөгжлийг түргэн шуурхай урагшлуулж байна. Ирээдүйтэй нүүр тулж, Өвөр Монголын эдийн засаг нь үргэлжлэн урагшилж, сайн сайхан ирээдүй уруу тэмүүлсээр байх болно.

Зохиогч:Нийтлэл: Хань Шюйрү
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:4599
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7