Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Шинжлэх ухаан, технологийн боловсон хүчнийг хэрхэн дэмжих вэ?

2023 оны эдийн засгийн ажлаа сайх хийх талаарх цуврал тайлан - 3

ХКН-ын XX их хурлын тайланд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин "Бид шинжлэх ухаан, технологийн хөгжлийг хамгийн чухал байранд тавьж, боловсон хүчнийг эрхэмлэж, инновацыг үндсэн хөдөлгөгч хүч болгон баримтлах ёстой. Шинжлэх ухаан, боловсролоор дамжуулан улс орноо сэргээн хөгжүүлэх стратеги, боловсон хүчнээр улс орноо хүчирхэгжүүлэн бэхжүүлэх стратеги, инновацын чиглэлийн хөгжлийн стратегийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, хөгжлийн шинэ салбар, шинэ зам мөрийг нээж, хөгжлийн шинэ эрч хүч, шинэ давуу талуудыг байнга төлөвшүүлж байх ёстой" гэж онцлон тэмдэглэжээ.

Өвөр Монголын шинжлэх ухаан технологийн салбарын хөгжилд боловсон хүчин тэргүүн байранд байх ёстой

"4+8+N" хамтын ажиллагааны механизмаас шинжлэх ухаан, технологийн боловсон хүчнийг татах шинжлэх ухаан, технологийн төслүүдийг зохион байгуулан хэрэгжүүлж, инновацын платформ байгуулах зэрэг талаар сүүлийн жилүүдэд Өвөр Монгол боловсон хүчний ажил амьдралын орчныг сайжруулан, үйлчилгээний баталгаажуулалтын арга хэмжээг шилдэг болгох олон арга хэмжээ авсан. ХКН-ын ӨМӨЗО-ы Xl хугацааны Намын хорооны тавдугаар бүгд хурлаас 2023 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн ажлуудын талаар тодрууллаа. Шинжлэх ухаан, технологийн боловсон хүчнийг илүү их хүч чадалтайгаар дэмжих ажлыг хэрэгжүүлэх нь хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татсан явдал болжээ.

Өвөр Монгол нь хөгжингүй бүс нутгийн хувьд шинжлэх ухаан, технологийн өндөр түвшний боловсон хүчин хомс байгаа нь инновацын чиглэлийн хөгжлийг хязгаарласан сул тал болсон байна. Иймээс шинжлэх ухаан, технологийн хувьсгалын шинэ шатанд авьяастнууд шинжлэх ухаан, технологийн шинэчлэлд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх боломж олгож, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн орчинд боловсон хүчнээр өрсөлдөх боломжийг олгох шаардлагатай байна.

Энэ бол түүхэн гүн гүнзгий ойлголт төдийгүй хөгжлийн гүн гүнзгий ухамсар юм.

2018 оны 10-р сарын 16-нд академич Юань Лүнгпин шинжлэх ухааны судалгааны багийг удирдан Өвөр Монголын Хянган аймгийн бүс нутагт будааны үйлдвэрлэлийг судалж, Хянган аймагт Академийн ажлын судалгааны газрыг байгуулжээ. Тэд Өвөр Монголын тал нутагт зохицох усан тутаргын үрийг судлан тариалахад одоо хүртэл хичээн зүтгэсээр байна. Мөн сүүлийн 4 жилд уг судалгааны газар нийт 13 шинэ төрөл, технологийг сурталчилсан бөгөөд сурталчилгааны бүсийн талбай 593 мянган мү-д хүрсэн юм. Мөн туршилтын бүсэд мү бүрдээ 715 кг ургац авсан тутаргыг тарьжээ. Эдгээр нь тухайн нутгийн тариалан эрхлэгчдийн нэг хүнд ногдох орлогыг 3000 гаруй юаниар нэмэгдүүлсэн байна.

- Өвөр Монголын шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн суурь сул, түүний шинэтгэлийн чадвар харьцангуй хангалтгүй. Иймээс шинжлэх ухаан хөгжсөн бүс нутаг болон байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал арга замуудын нэг юм. Бид Хятадын Шинжлэх ухааны академи, Хятадын Инженерийн Академи, Чинхуа Их Сургууль, Бээжингийн Их Сургууль болон бусад алдартай их сургуулиудын хамтын ажиллагаа, солилцоо гүнзгийрүүлсэн гэж ӨМӨЗО-ы Шинжлэх ухаан, технологийн хэлтсийн холбогдох ажилтан танилцууллаа.

2020 оноос Өвөр Монголын нутгийн инновацын субъектүүд Хятадын дотоодын их дээд сургуулиудтай шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны 700 гаруй төсөл хэрэгжүүлж, шинжлэх ухааны судалгааны институт, энтерпренерүүд болон 300 гаруй өндөр түвшний шинэлэг боловсон хүчний багийг байгуулсан байна. Мөн 47 эрдэм шинжилгээний мэргэжилтний судалгааны газрыг бий болгож, Фү Бөже, Фан Жиюань зэрэг 52 академич, гадаадын эрдэм шинжилгээний багуудыг амжилттай нутагшуулж, нийт 500 гаруй академич судлаачтай болсон байна.

Холбогдох механизмыг сайжруулан, бодлогын дэмжлэгээр боловсон хүчний ажиллах орчныг сайжруулж байна

2022 оны 05-р сард ӨМӨЗО-ы Засаг газрын тамган газар “ӨМӨЗО-ы эрдэм шинжилгээний судалгааны сангуудын менежментийг шинэчлэх, боловсронгуй болгох талаар хэрэгжүүлэх санал”-ыг гаргасан байна. Уг саналд шинжлэх ухааны мэргэжилтэн судлаачдад санг ашиглахдаа илүү эрх чөлөө олгож, шинжлэх ухааны судалгааны нэгж, судлаачдыг хүнд, шаардлагагүй ажил буюу механизмаас чөлөөлж, шинжлэх ухааны судалгааны шинэчлэл, бүтээлч байдлын эрч хүчийг өдөөх тухай тодорхой заасан байна.

- Шинжлэх ухааны судалгааны сангийн менежментийн энэхүү шинэчлэлд тоног төхөөрөмжийн зардлын бүх төсвийн зохицуулалт хийх эрхийг төслийн үйл ажиллагааны нэгжид даалгаж, бусад бүх зардлыг зохицуулах эрхийг төслийн удирдагчид хариуцуулсан нь төслийн бүх талын эмх цэгцтэй явагдахыг илүү сайн дэмжихэд маш чухал ач холбогдолтой байдлыг авчирсан гэж Өвөр Монголын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн дэд судлаач Дуань Лиминь ярилаа.

Үүнээс гадна 2020 оны эцэст  ӨМӨЗО "Шинжлэх ухаан, технологиор Өвөр Моголоо хөгжүүлэх 30 зүйл" зэрэг бодлогын баримт бичиг, шинжлэх ухаан, технологийн боловсон хүчнийг хөгжүүлэх 15 урамшууллын бодлого, их дээд сургууль, судалгааны институтийн инновацын урамшууллын 20 зүйл зэргийг гаргасан бөгөөд шинжлэх ухаан, технологийн боловсон хүчнийг хөгжүүлэх инновац, бизнес эрхлэлтийг дэмжих бодлогыг нэгтгэн дүгнэж тайлбарласан юм. Мөн "Өвөр Монголын Өөртөө Засах Орны шинжлэх ухаан, технологийн урамшууллын арга хэмжээ"-г шинэчлэн, хэрэгжүүлэх дүрмийг боловсронгуй болгож, шагналын зорилтыг төгөлдөржүүлж, шинжлэх ухаан, технологийн шагналд нэр дэвшүүлэх тогтолцоог сайжруулан, шинжлэх ухаан, технологийн шагналд хяналт тавих, кредит зохистой байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгосон байна. Эдгээр нь Өвөр Монголын янз бүрийн бизнес, институт, багуудад Өвөр Монголд бизнесийг эрхлэх буюу судалгаа хийхэд хүчтэй дэмжлэг үзүүлжээ.  

ӨМӨЗО-ы Намын хорооны нэгдсэн удирдлага дор боловсон хүчнийг удирдах намын ажлын хэв маяг, холбогдох ажил үүргийн гүйцэтгэл, нягт хамтын ажиллагаа, ажил олгогчдын гол үүрэг, нийгмийн хүчний өргөн цар хүрээтэй оролцоо улам бүр төгөлдөржиж байна. Өнөөдөр Өвөр Монгол 3 улсын тулгуур лаборатори, 155 ӨМӨЗО-ы тулгуур лабораториуд төрөл бүрийн нийт 5196 өндөр түвшний боловсон хүчинтэй болжээ.

ӨМӨЗО-ы өмнөх шинжлэх ухаан, технологийн шагналуудын жагсаалтыг харахад Лү Жаньюань, Рүнвэйхэн, Лэй Бинван нарын шинжлэх ухаан, технологийн шагналд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүсийн үлгэр жишээ олон нийтэд өндрөөр үнэлэгдсээр ирсэн. Үндсэн судалгааны хөгжил, аж үйлдвэрийн технологийн боомтыг даван туулах, хүмүүсийн амьжиргааны шинжлэх ухаан, технологийг сайжруулах зэрэг нь Өвөр Монголын шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, шинжлэх ухааны судалгааны чадварын түвшнийг төрийн бодлогын дэмжлэгтэйгээр бүрэн тусгасан гэж хэлж болно.

Боловсон хүчнийг урт хугацаагаар нутагшуулах нь нэн чухал ажил болно

- Бугат хотын өндөр түвшний боловсон хүчний үйлчилгээний баталгаат байдлын журмын ачаар хүүхэд маань өөрийн дуртай сургуулиа сонгосон гэж Өвөр Монголын И-Жи компанийн үндэсний ур чадварын мастер студийн дарга Ю Чинфэн ярив. Тэрээр "Үндэсний зэрэглэлийн техникч" болон ӨМӨЗО-ы "Тал нутгийн шилдэг боловсон хүчин" хоёр шагналаараа Бугат хотын дээд зэрэглэлийн боловсон хүчний үйлчилгээг хүртэж, түүний хүүхдүүд нь албан журмын боловсролын сургууль сонгох эрх олсон байна.

Өвөр Монголд ажил хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх, судалгаа хийх, амьдрах зэрэг талыг хамарсан өндөр чанартай, стандартын шаардлага хангасан үйлчилгээний тогтолцоо байнга сайжирч, боловсон хүчний хоол хүнс, орон байр, тэтгэвэртэй холбоотой практик ажлууд хийгдэж байдаг.

Бугат хот нь боловсон хүчний үйлчилгээний программ хангамжийн системийг хөгжүүлж, бизнес эрхлэгч, боловсон хүчний хувь хүний байдалд зориулсан тусгай үйлчилгээ үзүүлж байна. Үүнд: Нийт 15 мянган боловсон хүчний орон сууцыг бэлдэж, мөнгө тэтгэмж зэрэг талаар бодитой ажил хийсэн билээ. Боловсон хүчний үйлчилгээний "ногоон суваг" зохицуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эхнэр, нөхрийн ажил эрхлэлт, хүүхдийн боловсрол зэрэг "хамгийн дотно" үйлчилгээний баталгааг хангасан байна. Мөн Хятадын 112 нисэх буудал, 64 хурдны галт тэрэгний буудал дээр урьдчилан нэвтрэх ажлыг хэрэгжүүлснээр боловсон хүчин ажлаар явахад таатай нөхцөл бүрдүүлжээ.

Баяннуур хот боловсон хүчний тусгай үйлчилгээний багийг байгуулж, үйлчилгээний 216 ажилтан "нэгээс олон", "нэгээс нэг", “олноос нэг” зэрэг ажлын загварыг хослуулан хэрэгжүүлж, үйлчилгээний системдээ 881 өндөр зэрэглэлийн мэргэжилтэн судлаачдыг хамруулжээ. Онлайн боловсон хүний үйлчилгээний "нэг цэгийн үйлчилгээ"-ний платформыг бий болгож, боловсон хүний үйлчилгээг төрийн үйлчилгээний цахим платформд нэгтгэн, боловсон хүчинд ашигтай,дөхөм үйлчилгээ хангахад чиглүүлжээ.

Үйлчлэх агуулга нь өөр өөр боловч бүгд нэг зүг рүү заадаг. Даруй асуудлыг шийдвэрлэх бодит арга барил, практик стратегийг гаргаж, шилдэг боловсон хүчнийг урт хугацаагаар нутагшуулах явдал болно.

Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын Төв хорооны хүчтэй удирдлага дор Өвөр Монгол шинжлэх ухаан, технологийн “өөр өөр салбар, өөр өөр мэргэжилтэй, ижил бус ажил мэргэжлийн байр суурьтай, өөр өөр чадварын түвшинтэй" боловсон хүчнүүд илүү сайхан ирээдүйг бүтээхийн тулд хамтран ажиллаж, хамтдаа тэмцэх хувь заяаны хамтын цогцыг бүтээхэд хичээн ажиллана" гэдэгт бат итгэж байна.

Зохиогч:СУН ШУАН
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:7319
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7