01-р сарын 12-ны өглөө ӨМӨЗО-ы АТИХ-ын XIV их хурлын анхдугаар хуралдаан нээлтээ хийсэн юм. Уг хурлаар хийсэн Засгийн газрын ажлын тайлан дахь 2022 оны ӨМӨЗО-ы тогтоосон амжилтууд хүмүүсийн анхаарлыг татжээ.
Өнгөрсөн онд Өвөр Монголын тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалт 15 хувиас дээш байна. Энэ нь Хятадын хэмжээнд нэгдүгээр байран орж, улсын төсвийн нийт орлого 20.2 хувь өсөж, Хятадын хэмжээнд 2-р байранд орж, тогтоогдсон хэмжээнээс дээш үйлдвэрийн үнэ 8 хувь нэмэгдэж, Хятадын хэмжээнд 3-р байранд жагссан байна.
2022 онд ӨМӨЗО 1.22 тэрбум тонн нүүрс олборлож, 646.5 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 945 сая тонн нүүрсний нийлүүлэлтийг хангах ажлыг хийж гүйцэтгэн, 264 тэрбум кВт.ц цахилгаан эрчим хүч дамжуулж, Хятадын хэмжээнд нэгдүгээр байранд жагссан байна.
Өнгөрсөн онд ӨМӨЗО 4 сая мү өндөр стандарт бүхий тариалангийн газар зохицуулж, шар буурцаг, тосны бүтээгдэхүүний өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Үр тарианы гарц 39 тэрбум кг, сүүний гарц 7.2 сая тонн, махны гарц 2.82 сая тоннд хүрсэн нь түүхэн дээд амжилтыг тогтоосон үзүүлэлт болжээ.
2022 онд "12345" утсыг бүс нутаг даяар нэвтрүүлж, захиргааны шалгалт, зөвшөөрлийн шинэчлэлийн ажлыг гүнзгийрүүлж, төсөл батлах болон "лицензийг салгах" ажлыг бэхжүүлэн, 38 захиргааны эрх мэдлийг Хөххот, Бугт, Ордос, Үхай зэрэг орон нутагт шилжүүлсэн байна. Өөртөө Засах Орны түвшинд эрх мэдлийн 72 зүйл хүчингүй болгож, 679 зүйлийн эрхийг буулгаж, хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 49.4 хувь, ажлын явцыг 20.8 хувиар тус тус бууруулсан байна.
Өвөр Монголын ийм манлайлагч болохоор өрсөлдөх эр зориг хаанаас ирдэг вэ? Хариулт нь үнэндээ тун энгийн.
ӨМӨЗО-ы бүх шатны намын гишүүд, ялангуяа бүх шатны удирдах албан тушаалтнууд өөрийн үүрэг хариуцлагаа биелүүлж, хэлсэндээ хүрч, тэр даруй нь гүйцэтгэх бөгөөд иргэдэд үр өгөөжөө өгөх зарчмын дагуу ажиллаж, шинэ эрин үеийн шилдэг намын гишүүн болохоор хичээн зүтгэсний ач тус гэж хэлж болно.
- Өмнө нь бид бизнесийн зөвшөөрөл авахад 7 хоног зарцуулдаг байсан. Одоо бид ариун цэврийн зөвшөөрөл зэрэг хэдэн ажлыг дуусгахад энд нэг удаа л ирвэл болоо. Миний ирсэн цаг ажлын цаг биш ч ажилтнууд бидэнд туслахын тулд амрах цагийг ашигласан. Маш их баярлалаа гэж Хянган аймгийн Түчуань суурины бизнес эрхлэгч Фан Чижү танилцууллаа.
2019 онд Хөххотын бизнесийн орчны үнэлгээ бүх Өвөр Монголын хамгийн эцсийн байранд жагсаж байжээ. Өнөөдөр харин бизнесийн орчин бүр Өвөр Монголд хоёрдугаар байранд орсон байна.
- Өвөр Монголын төслийн бүтээн байгуулалт, зөвшөөрлийн талаарх "эрхийг сааруулж, менежментийг эрчимжүүлэн, үйлчилгээг сайжруулах" шинэчлэл гайхалтай үр дүнд хүрсэн. Нийт 631 өргөдлийн материал, 290 ажлын явцыг хялбаршуулан, даруй гүйцэтгэх зүйлийг 50 болтол нэмэгдүүлж, ажлын цагийг 1.898 өдрөөр хасаж, хянан үзэх хугацааны 60 хувь нь Хятадын дундаж хэмжээнээс бага байх зэрэг амжилтыг тогтоосон гэж ӨМӨЗО-ы УТЗЗ-ний гишүүн, ӨМӨЗО-ы Орон сууц, барилгын хэлтсийн орлогч захирал Жан Хэ ярив.
Өнгөрсөн онд Өвөр Монголын орон нутгууд шуурхай ажиллаж, шинэ төслүүд нэг нэгээр хэрэгжиж, "хагас явагдсан төсөл" аажмаар сэргэсэн. Энэ нь бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжсэн төдийгүй ард иргэдэд ашиг тусаа өгсөн юм. Мөн энэ бүхэн намын гишүүд ажил бизнес эрхлэх ард түмэнд үйлчлэхийн тулд зоригтой тэмцсэн явдал юм.
- Бид бүх Өвөр Монголын бүс нутгийг бүхэлд нь хөгжүүлэх зарчмыг дагаж, давуу талаа ашиглан хөрөнгө оруулалт татах, аж үйлдвэрийн эдийн засгийг сэргээх, хэрэглээг сэргээхэд хүчтэй дэмжлэг үзүүлсэн гэж Баяннуур хотын Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, хотын дарга Ван Жыпин ярив.
Засгийн газрын ажлын тайланг харахад 2023 онд ӨМӨЗО-ы гол ажлууд тодорхой байж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн хүлээгдэж буй гол зорилтууд тодорхой болсон юм. Өвөр Монгол хөгжлийн сайн үндэс суурьтай, хөгжлийн олон боломжуудтай учраас эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад илүү анхаарч, хүчин чармайлт гаргах шаардлагатай байна гэж ӨМӨЗО-ы АТИХ-ын гишүүн, Үхай хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Тан-И ярилаа.
Зөвхөн урагшлах чиглэл зөв тодорхой байвал урт хугацааны амжилтад хүрч чадна. Зөвхөн иргэдэд үйлчлэхээр эрхэм зорилго болговол сая ялагдашгүй байж чадна. Зөвхөн хамгийн шилдэг болохын төлөө зүтгэн ажиллавал сая хөгжилд хүрч чадна. Зөвхөн хариуцлага хүлээж байж л сая гайхалтай үр дүнд хүрч чадна. Өвөр Монголын бүх хүмүүс уул таарвал зам нээж, ус таарвал гүүр тавих эр зоригоор шаргуу хөдөлмөрлөж, цагийг амжин Өвөр Монголын хөгжлийн шинэ түүхийг бичихийн төлөө хичээн ажиллах ёстой.





























































