Хятад маягийн модернизац нь Хятадын Коммунист Намаар удирдуулсан социалист модернизац юм. Энэ нь бүх улс орны модернизацын нийтлэг шинж чанартай төдийгүй Хятадын үндэсний нөхцөл байдалд тулгуурласан Хятадын онцлогийг харуулж байдаг. Хятадын энэ онцлог нь дараах 5 тал дээр илэрч байдаг. Өөрөөр хэлбэл Хятад маягийн модернизац нь асар их хүн амыг хамруулсан модернизац, бүх ард түмний хамтын хөгжил цэцэглэлийн модернизац, материаллаг соёл иргэншил, оюуны соёл иргэншилтэй зохицсон модернизац, хүн, байгаль эв зохистой зэрэгцэн оршсон модернизац, энх тайван хөгжлийн замаар аялж буй модернизац юм.
Дэлхий дахинд модернизацын нэг хэмжээс бүхий загвар, стандарт гэж байхгүй. Хятадын өвөрмөц онцгой нөхцөл байдал, соёлын уламжлал, түүхэн үйл явц нь Хятад улс өөрийн онцлогт тохирсон модернизацыг гуйвшгүй хэрэгжүүлэх шийдвэрийг баталгаажуулжээ. Хятад маягийн модернизацын зам нь Хятадын Коммунист Нам Марксизмын үндсэн зарчмуудыг Хятадын үндсэн нөхцөл байдал, Хятадын онцгой уламжлалт соёлтой байнга нэгтгэж, Хятадын ард түмнийг удирдан Хятадын бодит байдалд тулгуурлаж, Хятадын газар нутаг дээр хүнд хэцүү тэмцлээр бүтээсэн юм. Хятад маягийн модернизац бол Хятадын онцлогтой социализмын хөгжлийн зам дээр ХКН болон бүх Хятад ард түмний зайлшгүй сонголт юм. Сүүлийн 10 жилд гарсан шинэ эриний их өөрчлөлт нь Хятадын онцлогтой социализмын зам зөв, үнэмшилтэй төдийгүй тогтвортой, сайн гэдгийг бүрэн харуулсан юм. Хятад маягийн модернизаци нь 21-р зуунд Хятадад шинжлэх ухааны социализмыг илүү эрч хүчтэй болгож, хүн төрөлхтөнд модернизацыг биелүүлэх шинэ боломжуудыг олгож, тусгаар тогтносон өвөрмөц онцлогоо хадгалахын зэрэгцээ хөгжлийг хурдасгах мөрөөдөл өвөрлөсөн дэлхийн дахины улс орон, үндэстнүүдэд гүн гүнзгий гэгээрэл авчирсан юм.
(Хөү Юйфэй: ӨМӨЗО-ы Намын хорооны Суртал ухуулгын хэлтэс)





























































