
Цагаан сар ойртож, жилийн өнгө аяс харагдаж байна. Энэ жилийн цагаан сар бол шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажил шинэ шатанд орсны дараах анхны цагаан сар болно. Цагаан сараар ард түмнийг аз жаргалтай, амар амгалан, эрүүл, аюулгүй байлгахын тулд яаж ажиллах вэ? Бүх Хятадын орон нутаг даяар, албан байгууллагууд тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, эдийн засаг, нийгмийн хөгжлийг уялдуулан зохицуулж, ард түмний амьжиргааны чухал бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн эд материал, эрчим хүч гэх мэт бүтээгдэхүүний хангамж, үнийн тогтвортой байдлыг бэхжүүлж, цагаан сарын үеэр зах зээлийн үнэ ханшийг тогтвортой байлгаж, ард иргэдийн эрүүл мэндийн эрэлт, дулаан өвлийг баталгаажуулан үйлчилж байна.
Цагаан сар нь Хятадын чухал уламжлалт баяр бөгөөд оршин суугчдын хэрэглээний оргил үе юм. Цагаан сар ойртож байгаа энэ үед бүх орон нутаг даяар ажлын арга хэмжээг улам сайжруулж, чанаржуулж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, амуу будаа, хүнсний тос, мах, өндөг болон бусад эд материалын хангамжийн зах зээлийн хяналт, сэрэмжлүүлэх ажлыг эрчимжүүлж, шинэ соргог эд материал, чухал бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлж, зах зээлийн бараа бүтээгдэхүүний хангалтыг дутаахгүйн тулд хичээн ажиллаж байна. Бүх улсын хэмжээнд авч үзвэл оршин суугчдын "хүнсний ногооны сагс", "будааны уут", "жимсний таваг"-ийг дүүрэн байлгах нь "өмнөдийн хүнсний ногоог умард зүг рүү тээвэрлэх", "барууны жимсийг зүүн зүгт тээвэрлэх" хоёр хурдны замыг баталгаажуулахаас салшгүй юм. 2022 оны 12-р сарын 30-наас 2023 оны 01-р сарын 28-ныг хүртэл зохион байгуулсан "2023 оны Үндэсний онлайн шинэ жилийн баяр"-т бүх орон нутаг цахим худалдааны платформ, үйлдвэрлэл, логистикийн аж ахуйн нэгжүүдийг зохион байгуулан дэмжих үйл ажиллагааг эрчимтэй төлөвлөж, иргэдийн шинэ жилийн бараа бүтээгдэхүүн худалдан авах хэрэгцээнд анхаарч, цагаан сарыг аз жаргалтай, амар тайван өнгөрүүлэхээр хичээн ажиллаж байна.
Омикрон вирусний халдварт өвчин суларч, вакцинжуулалт нэмэгдэж, урьдчилан сэргийлэх арга туршлага хуримтлагдаж байгаа энэ үед Хятад улсад тахлаас урьдчилан сэргийлэх шинэ нөхцөл байдал, шинэ ажлууд тулгарч байна.
Эрүүл мэндийн үндэсний комиссын хэвлэлийн төлөөлөгч, Сурталчилгааны газрын даргын орлогч Ми Фэн хэлэхдээ "Одоогийн байдлаар шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын эн тэргүүний зорилт нь эмчилгээ юм. Мөн оношилгоо, эмчилгээний ажлыг хүнд өвчтэй хүмүүст хандуулж, хүч төвлөрүүлэн ажиллаж байна" гэв.





























































