Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад улсын иргэдийн амьдрал буцалж байна

Хятад улсын иргэдийн амьдрал буцалж байна.

Хятад улс саяхан цар тахлын бодлогоо сулруулснаар алдагдаад байсан эдийн засаг эргэн сэргэх замдаа орлоо. Удахгүй цагаан сар болохтой зэрэгцэн аялал жуулчлал хөгжиж, хүмүүсийн амьдрал буцалж эхэллээ.

Хятад улс ард түмэн, амь насыг дээдлэхийг ямагт баримтлан, шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтойгоор цар тахлаас сэргийлэн хянаж, бодит нөхцөл байдлын дагуу цар тахлаас сэргийлэн хянах арга хэмжээгээ улам сайжруулан зохицуулалт оруулсан тул ард түмний амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг бүх боломжоороо хамгаалан, амьдрал өрнөн буцалсан эрч хүчтэй өнөөгийн төлөв байдлыг авчирч чадсан юм.

Хятад улс цар тахлаас сэргийлэн хянах бодлогодоо зохицуулалт оруулсны дараа үр дүн нь ямар байгаа гэдгийг гаднынхан их анхаарч байна. Шинэ он гарч Бээжин, Шанхай зэрэг Хятад улсын төлөөлөх чанартай хотуудад амьдралын эрч сэргэн нэмэгдсээр байгааг Хятад улсын эерэг сэргэлтийн чухал дохио хэмээн үзэж байна. Саяхан шинэ онд шилжих шөнө Шанхай хотын төв дэх Наньжин замын өргөн чөлөөнд хүмүүсийн хөл хөдөлгөөн болон машин унааны урсгалыг тусгайлан хянан зохицуулжээ. Хятадын олон газарт хүмүүс хойд нутгуудаар цасанд гулгаж, өмнөд нутгуудад саунд амарч, нэр нөлөө бүхий гуанз рестораны гадаа урт дараалал үүсэж, үзэмжит бүсийн гэрлийн шоу хотын шөнийн тэнгэрийг чимэн амьдрал буцалсан эрч хүч хаврын дулааныг мэдрүүлж байна.

2023 оны шинэ жил Дорнын сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор хүмүүсийн шилжилт хөдөлгөөн ихсэхийн хэрээр гарч мэдэх янз бүрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр Засгийн газрын холбогдох салбарууд цаг нартай уралдан ажиллаж байна. Тухайлбал: Эм эмнэлгийн үйлчилгээ, эмч сувилагчдын орон тоо, эм бэлдмэл, эд барааны нийлүүлэлт нөөц, зам харилцаа, логистик тээвэр зэрэг олон салбарт бэлтгэлийг идэвхтэй хийж байна. Өдгөө Хятад даяар хүмүүсийн сэтгэл санаа тайван тогтуун, нийгмийн дэг журам хэвийн байна.

Зохиогч:Нийтлэл: С.Саранчимэг
Найруулагч:Saraa
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:2132
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7