Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ли Кэчян Хятад дахь гадаадын мэргэжилтнүүдтэй шинэ жилийн симпозиум зохион байгууллаа

Ли Кэчян Хятад дахь гадаадын мэргэжилтнүүдтэй шинэ жилийн симпозиум зохион байгууллаа.

Хятадын шинэ жил буюу сар шинийн арга хэмжээний хүрээнд Хятадын ерөнхий сайд Ли Кэчян 01-р сарын 18-ны өдрийн үдээс хойш Ардын Их Хирлын Танхимд Хятад улсад ажиллаж байгаа гадаадын мэргэжилтнүүдийн төлөөлөгчидтэй дотноор уулзаж, тэдэнтэй хэлэлцээ хийж санал бодлоо солилцов.  

Ли Кэчян Хятад улсад суугаа гадаадын мэргэжилтнүүд болон гэр бүлийнхэнд цагаан сарын ерөөл болон чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Хятадын өөрчлөлт шинэчлэлт болон орчин үеийн бүтээн байгуулалтын үйлсийг урт хугацааны турш халамжлан дэмжиж, Хятадын гадаад харилцаа, хамтын ажиллагааг ахиулахад нааштай хувь нэмэр оруулсан гадаадын мэргэжилтнүүд өөрийн давуу талаа бадруулж, Хятадын засгийн ордны ажилд нэн илүү арга ухаан гаргахыг хүсэв. Герман, Сингапур болон бусад орны мэргэжилтнүүд үйлдвэрлэлийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, ус хэмнэх, ашиглах, боловсон хүчний сургалт зэрэг санал, зөвлөмжийн талаар ярьсан байна.

Ли Кэчян хэлэхдээ "Өнгөрсөн нэг жилд тахал гэх мэт дотоод гадаадын гэнэтийн хүчин зүйлсийн нөлөөтэй байсан ч Хятадын эдийн засаг бэрхшээлийг даван туулж, хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд урагш ахиж байна. Бид шийдвэртэй хариу арга бодлогыг хэрэгжүүлж, нөөцийн бодлогын арга хэрэгслийг бүрэн ашиглаж, эдийн засгийг тогтворжуулах багц бодлого, дагалдах арга хэмжээг шуурхай эхлүүлж, нийт эдийн засгийн зах зээлийн тогтвортой байдал, тогтвортой ажил эрхлэлт, тогтвортой үнийг тодотгож, тогтвортой хөгжлийн сайн суурийг тавьсан.Нөр их чармайлт гаргаж эдийн засаг жилийн турш зохих өсөлтөд хүрсэн нь 2020 оныхоос өндөр үзүүлэлт юм. Энэ нь цар тахлын нөлөөгөөс давсан юм. Хотын ажлын байр бий болгох нь бодож байснаас дээр байсан бөгөөд 12 сая гаруйд хүрч, оны эцэст хотын судалгаагаар ажилгүйдлийн түвшин 5.5 хувь л байв. Хэрэглээний үнэ дэлхийн өндөр инфляцын эсрэг ердөө 2 хувиар өссөн. Энэ нь сүүлийн жилүүдэд макро бодлогыг зохих ёсоор ойлгож, валютын ханшийг хэт их гаргахгүй, эрс нэмэгдэхгүй байгаагийн ач юм. Мөн ирээдүйн бодлого хэрэгжүүлэх боломжийг ч үлдээж байна. Үүний сацуу бид хүнс, эрчим хүчний хангамжийн тогтвортой байдлыг хүчтэй дэмжив. Өнгөрсөн жил эдийн засгийн үйл ажиллагаа зохих хэмжээнд хэвээр байсан бөгөөд ололт амжилт нь амаргүй байлаа.Хэдийгээр өнөөгийн эдийн засгийн үйл ажиллагаанд олон хүндрэл, бэрхшээл тулгарсаар байгаа ч тахлаас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг өөдрөгөөр, дасан зохицуулах ажлыг хэрэгжүүлснээр Хятадын эдийн засаг сэргэх явцыг түргэсгэнэ. Бид эдийн засгийг тогтворжуулах багц бодлого, арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж, өсөлт, ажил эрхлэлт, үнийг тогтворжуулахад анхаарч, энэ онд эдийн засгийн үйл ажиллагаагаа сайн эхлүүлэхийг эрмэлзэнэ" гэв.

Ли Кэчян хэлэхдээ "Хятадын Засгийн газар Хятадад ажиллах гадаадын илүү олон боловсон хүчнийг хүлээн авч, цаашид Хятадад ажиллаж буй гадаадын мэргэжилтнүүдийн тав тух, үйлчилгээний түвшинг дээшлүүлэх, ажлын зөвшөөрөл, виз, оршин суух түр журмыг улам сайжруулж, татвар, гадаад валют худалдан авах, нийгмийн даатгал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүүхдийн сургууль зэрэг бодлогыг сайжруулахын төлөө хичээн ажиллах болно. Ингэснээр Хятад улсад ажиллах гадаадын боловсон хүчнүүд сэтгэл санааны амар амгалан байдлыг хангах баталгаа болно" гэжээ.

Найруулагч:Ш.Цогзолмаа
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:504
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7