Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад хилээр нэвтрэх бодлогодоо зохицуулалт хийсэн нь дэлхийн засаглалд шинэ хөдөлгөгч хүчнийг нэмэрлэж байна

Хятад хилээр нэвтрэх бодлогодоо зохицуулалт хийсэн нь дэлхийн засаглалд шинэ хөдөлгөгч хүчнийг нэмэрлэж байна.

 Сүүлийн үед Хятад улс нь Омикроны омгийн эмгэг төрүүлэгч чанар, хорт чанар нь мэдэгдэхүйц буурч, цар тахлын нөхцөл байдалд шинэ өөрчлөлтүүд гарсан бодит байдалд үндэслэн, “Шинэ хэлбэрийн коронавирусний уушгины хатгалгаа” нэрийдлийг “Шинэ хэлбэрийн коронавирусний халдвар” болгон өөрчилж, "КОВИД-19"-ийг халдварт өвчний зэрэглэлийн А-аас Б рүү шилжүүлэн,  цар тахлыг урьдчилан  сэргийлж  хянах бодлогодоо шинээр зохицуулалт хийсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд хүрсэн юм. Энэ бол Хятадын засгийн газраас авч хэрэгжүүлсэн цагаа олсон шаардлагатай шийдвэр юм.  Үүнд Хятад улсад зорчих хүмүүс зорчихоосоо өмнөх 48 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэсэн байхыг шаардаж, харин хилээр орсны дараа бүх нийтийн PCR шинжилгээ хийх ба төвлөрүүлэн тусгаарлахыг цуцлах, олон улсын нислэгийн маршрутын тоог үе шаттайгаар нэмэх,  ажил үйлдвэрлэлийг сэргээх, бизнес эрхлэх, Хятадад ирж сурах, төрөл төрөгсөд, танил хүмүүсээ эргэхийг зорьсон гадаад иргэншилтэй хүмүүсийн Хятадад зорчихыг илүү сайтар зохицуулах, усан тээвэр, хуурай замын боомтуудын зорчигч тээврийн хилээр нэвтрэхийг алхам алхмаар сэргээх,  мөн Хятадын иргэдийн хилийн чанадад аялан жуулчлахыг алхам дараалалтай сэргээх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн нь Хятадын цар тахлаас урьдчилан сэргийлж хянах бодлогоо илүү шинжлэх ухаанч илүү оновчтой болгох шийдвэр зоригийг харуулж байна. Энэ нь  нэг талаар зорчигчдын Хятадын хилээр илүү саадгүй нэвтэрхийг баталж, нөгөө талаар цар тахал хил дамнан тархахыг үр дүнтэй  хязгаарлаж, зорчигчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж чаджээ.  Дээрх шинэ бодлого албан ёсоор хэрэгжиж эхэлсэн анхны өдөр буюу 2022 оны 01-р сарын 08-ны өдөр гэхэд Хятадын хилээр нэвтрэх олон улсын нислэгийн тасалбарын захиалга огцом нэмэгдэж, тухайн өдрийн олон улсын  нислэгийн тасалбарын захиалга өнгөрсөн оны мөн үеийнхээс 628 хувиар нэмэгдэж, 2020 оны 03-р сараас хойших хамгийн оргил үедээ хүрчээ. Холбогдох албаны талын бүртгэлээр 01-р сарын 8-наас 12-ны өдөр хүртэлх байдлаар Хятадын  хилээр нэвтэрсэн  зорчигчдын тоо өдөрт дунджаар 490 мянган хүн удаад хүрч, шинэ бодлого хэрэгжүүлэхээс өмнөх үеийнхээс 48.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

 Хятад улс  энэ удаад хилээр нэвтрэх бодлогодоо зохицуулалт хийснээр гадаад дотоодын иргэд харилцан зорчих, гадаад худалдаа аялал жуулчлал зэрэг салбарыг сэргээн хөгжүүлэхэд түлхэц үйлдэл үзүүлсэн юм.  Үүний хамт  он гарснаас хойш Хятад улс өндөр түвшинд гадаадад нээлттэй байх байдлаа улам өргөтгөж, “Гадаадын хөрөнгө оруулалтын үйлдвэрлэлийг урамшуулах жагсаалт(2022 оны хэвлэл)”-ийг нийтлэн хэрэгжүүлж, импортын 1020 нэр төрлийн барааны татварыг хамгийн дор хэмжээнд хүртэл  хөнгөлж,  гадаад хөрөнгө оруулалтыг урамшуулах цар хүрээг улам өргөжүүлсэн юм. Эдгээр цуврал бодлого нь Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын халуун хөрс хэвээр байхыг батлах бөгөөд бүс нутгийн эдийн засаг дэлхийн худалдаанд эергээр нөлөөх юм.

 Цаашид Хятадын олон нутаг цар тахлын оргил үеийг тогтуунаар даван туулснаар Хятадын эдийн засаг аажмаар хэвийн замдаа орж, аж ахуй нэгжүүдийн ажил үйлдвэрлэл улам илүү эмх цэгцтэй сэргэж, эдийн засаг сэргэн хөгжих нь лавтай. Хятадын эдийн засаг уян хатан чанартай, нөөц хүчин ихтэй бөгөөд Хятад  олон жилийн турш дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 хувийн хувь нэмэр оруулж буй улс орон болсны хувьд,  Хятадын цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд  илүү их хувь нэмэр оруулах юм. Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц, эдийн засгийн даяаршлын  чухал түлхэн ахиулагч болсны хувьд хилээр нэвтрэх бодлогодоо шинээр зохицуулалт хийсэн нь дэлхий дахинд Хятад улс хойшид нээлттэй байдлаа улам илүү өргөтгөнө хэмээх дохиог уламжилж байгаа төдийгүй энэ нь дэлхийн засаглалд шинэ хөдөлгөгч хүчнийг нэмэрлэх юм.

Зохиогч: Нийтлэл: Хасмөчир
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго
Мэдээ үзсэн:2146
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7