Дотоодын эрэлт хэрэгцээ ба нийлүүлэлт бол эдийн засгийн хөгжлийн нэг цогцын чухал хоёр тал. дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийг нийлүүлэлтийн талын бүтцийн чанартай өөрчлөлттэй илүү сайн уялдуулах бол ХКН-аас улс орныхоо эдийн засгийн эргэлт ба гадаад орчны өөрчлөлтөд үндэслэн боловсруулж гаргасан стратеги бодлого, социалист орчин үеийн улсыг бүх талаар бүтээн байгуулах дотоод хэрэгцээ шаардлага болно.
Тэгвэл ХКН-ын ХХ их хурлын тайланд дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийг нийлүүлэлтийн талын бүтцийн чанартай өөрчлөлттэй илүү сайн уялдуулах тухай онцолсон бол 2022 оны 12 -р сард болсон ХКН-ын Төв хорооны эдийн засгийн ажлын бага хурлаар дээрх ажлыг дахин нэг удаа онцлон дурдаж, мөн сүүлийн үед Хятадын төр засгаас гаргасан “Дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх 2022-2035 оны хөтөлбөр”, “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх стратегийг хэрэгжүүлэх төсөл зэрэг төсөл хөтөлбөр нь Хятадын дотоодын асар том зах зээлийн нуугдмал хүчнийг уудлан гаргахад хүчтэй дэмжлэг болж байна.
Өдгөө дэлхий ертөнц зуун жилд тохиолдоогүй өөрчлөлт хувиралтыг туулж, цар тахал ахин дахин давлагаалж, дэлхийн эдийн засаг уналтын дарамтад нүүрлэж, дэлхийн хөгжил хүнд сорилтод учирч байна. Хятад улсын хувьд эдийн засаг сэргэн хөгжих үндэс суурь нь төдийлөн бат бэх бус , эрэлт хэрэгцээ хумигдах, хангалт нийлүүлэлт нь сул, гадаад орчин тогтворгүй байгаа зэрэг хүндрэл бэрхшээлтэй нүүрлэж байгаа нь Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэхүү нөхцөл байдалд дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийг нийлүүлэлтийн талын бүтцийн чанартай өөрчлөлттэй илүү сайн уялдуулж, дэлхийн эдийн засгийн нэмэгдэлд шинэ хөдөлгөх хүч нэмэрлэх шаардлагатай болоод байна.
Эдийн засгийн хөгжлийн жимийг ажиглавал том том улс орнуудын эдийн засаг нь дотоодын эрэлт хэрэгцээнд илүү түшиглэдэг. иргэдийн хэрэглээний талаас авч үзвэл, Хятад улсын иргэдийн орлого нэмэгдэж, хэрэглээний түвшин шинэ үе шатанд хүрч, амьдралын үндсэн материаллаг эрэлт хэрэгцээ бүрэн хангагдсан боловч харин эрүүл мэнд, боловсрол, хүрээлэн буй орчин, соёл болон өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээний эрэлт хэрэгцээ тасралтгүй нэмэгдэж байна. зах зээлийн хүрээ цараас авч үзвэл, Хятад улс дунд орлоготой иргэдийн тоогоороо дэлхийд тэргүүлж, эдийн засгийн нийт хэмжээ нь 114 их наяд юаньд хүрч, 1 тэрбум 400 сая гаруй хэрэглэгчтэй, дэлхийн хоёр дахь том барааны хэрэглээний зах зээл болсны хувьд, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх нь түүний асар том зах зээлийн давуу талыг улам илүү бадруулах нь яриангүй. тэгвэл эдийн засгийн эргэлтийн талаас авч үзвэл, дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх нь дотоодын том эргэлтийг улам шулуутгаж, дотоод гадаадын зах зээлийг үр ашигтайгаар холбож чадна. иймээс Хятад улс дотоодын эрэлт хэрэгцээгээ нэмэгдүүлэх нь хөгжлийн шинэ тогтцыг хурдтай бий болгох хамгийн зөв сонголт төдийгүй улс орныхоо ирээдүйн хөгжлийг ахиулах чухал стратеги бодлого болох юм.
Эдийн засгийн хөгжил эцсийн эцэст ханган нийлүүлэлтэд түшиглэнэ. даруй дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхээс гадна нийлүүлэлтийн талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлэх бол Хятад улс өндөр чанартай хөгжилд хүрэхэд заавал авч хэрэгжүүлэх арга зам бөгөөд энэ нь эдийн засгийн ажлын бүхий л үйл явцыг хамарсан гол шугам болж байдаг. Өнөө болон ирээдүйн нэг хэсэг хугацаанд, Хятадын эдийн засгийн хөгжлийг сааруулах хүчинд дотоодын эрэлт хэрэгцээ болон нийлүүлэлт энэ хоёр тал бүр багтаж байгаа. Иймэд илүү чанартай нийлүүлэлтээр үр ашигтай эрэлт хэрэгцээг бий болгож, эрэлт хэрэгцээ нь үр дүнтэй хангагдаж чадаагүй гол чухал салбаруудад нийлүүлэлтийн талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлж, шинэ аж ахуй, шинж мэргэжил, шинэ бүтээгдэхүүн, шинэ салбарын хөгжлийг бүх хүчнээр дэмжин, шинэ ханган нийлүүлэлтээр шинэ эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүнд нийлүүлэлтийн талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлэхэд нэг талаар бүх хүчнээ төвлөрүүлэн гол чухал салбарын гол зангилаа мэргэжлийн асуудлыг шийдэж, үйлдвэрлэл ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний уян хатан чанар ба аюулгүй чанарыг дээшлүүлнэ. Нөгөө талаар үр ашигтай эрэлт хэрэгцээ ба нийлүүлэлт, хэрэглээ ба хөрөнгө оруулалт, дотоод эрэлт хэрэгцээ ба гадаад эрэлт хэрэгцээ, бие даах болон нээлттэй хамтын ажиллагаа хоорондын уялдаа холбоог ахиулж, Хятадын өндөр чанартай хөгжлийг илүү эрч хүчээр сэлбэх шаардлагатай байна.
Өнгөрсөн гурван жилийн байдлыг эргэцүүлбэл, 2020 онд Хятадын эдийн засаг дэлхийн цорын ганц эерэг өсөлттэй эдийн засаг болж, 2021 онд эдийн засаг нь 114 их наяд юаньд хүрч, 2022 онд сэргэж өсөх хандлагаа цаашид хэвээр байлгаж чадсан бол 2023 он бол ХКН-ын ХХ их хурлын зориг санааг бүх талаар туушлуулан хэрэгжүүлэх эхний жил юм. дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх болон нийлүүлэлтийн талын бүтцийн чанартай өөрчлөлтийг гүнзгийрүүлэхийг илүү сайн уялдуулан, асар том зах зээлийн эрэлт хэрэгцээний давуу тал ба аж үйлдвэрийн тогтцын иж бүрэн ханган нийлүүлэлтийн давуу талыг бүрэн бадруулж чадвал Хятад улс өндөр чанартай хөгжлийн замаар тогтуун урагшилж, дэлхийн эдийн засгийн сэргэн хөгжилд үргэлжлэн ач холбогдол үзүүлэх нь гарцаагүй юм.





























































