Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад улсын цар тахалтай гурван жил тэмцсэн арга туршлага дэлхий дахинд чухал ач холбогдол үзүүлжээ

Хятад улсын цар тахалтай гурван жил тэмцсэн арга туршлага дэлхий дахинд чухал ач холбогдол үзүүлжээ.

 Өнгөрсөн гурван жилд Хятад улсын дарга Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны хурал, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны хурлыг олон удаа даргалан хуралдуулж, Хятад улс бодит байдлаа үндэслэн цар тахлаас сэргийлж, хянах бодлогоо тасралтгүй сайжруулж, цар тахалтай тэмцэх ажлыг шинжлэх ухаанч, оновчтой, үр ашигтай хийж, ард иргэдийн эрүүл мэнд болон нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг батлахад чиглэл болон чухал зарчим хангажээ.   

Хятад улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос 2022 оны 12-р сарын 26-нд мэдэгдэл гаргаж, “Шинэ хэлбэрийн коронавирусний уушгины хатгалгаа” нэрийдлийг “Шинэ хэлбэрийн коронавирусний халдвар” болгон өөрчилж, 2023 оны 01-р сарын 08-наас эхлэн "КОВИД-19"-ийг халдварт өвчний зэрэглэлийн А-аас Б рүү шилжүүлж, цар тахлаас урьдчилан сэргийлж хянах бодлогодоо улам нэг алхам зохицуулалт хийхээ зарлажээ. Энэ нь Хятад улс бодит үнэнээс зөвийг эрэлхийлж, цар тахлыг сэргийлж хянах бодлогыг боловсруулан гаргах, судлах, дүгнэх, зохицуулалт хийх ажлыг зэрэг чухалд үзэхийг баримталж, ард түмнийг дээдлэх, амь насыг дээдлэх зарчмыг баримталсаар ирснийг харуулж байна.

Цар тахал дэгдсэн эхний үед Хятад улс холбогдох хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч, цар тахал түгэн дэлгэрэхийг боломжийн хэрээр тогтоон барьж байсан бол гурван жилийн хугацаанд цар тахлыг сэргийлэн хянах, оношлон эмчлэх 10 удаагийн арга төслийг боловсруулан хэрэгжүүлж,  цар тахлын халдварыг сэргийлэх “20 зүйлийн шинэ арга хэмжээ”, “10 зүйлийн шинэ арга хэмжээ” зэргийг нийтлэн хэрэгжүүлж, цар тахлаас сэргийлэн хянаж тогтоон барих ажил шинжлэх ухаанч замаар зөв оновчтой чиглэлээр хийгдэхийг баталж чадсан юм. Удаа дараалан боловсруулан гаргасан шинэ арга төсөл нь вакцин, эм бэлдмэлийн судалгаа, хэрэглээ хийгээд эмчилгээний нөөцийн бэлтгэлд нандин цагийг хожиж өгснөөр цар тахлын халдварлалт, нас барсан тохиолдлын тоогоор Хятад улс дэлхийд хамгийн дор түвшинд байсаар иржээ.

 Хятад улсын Эрүүл мэндийн үндэсний хорооны холбогдох ажилтан танилцуулснаар "Одоо цар тахлын дэлхийн хэмжээн дэх түгэн дэлгэрэлт мөн л дуусаагүй байна. Цар тахалтай тэмцэх ажил мөн л тогтворгүй чанартай байгаа. Хятад улс  "КОВИД-19"-ийг халдварт өвчний зэрэглэлийн А-аас Б рүү шилжүүлсэн нь цар тахлаас сэргийлэн хянахыг чөлөөтэй болгосон явдал огт биш, харин ажлын гол талыг “халдвараас сэргийлэх”-ээс “эрүүл мэндийг баталгаажуулах, өвчлөлт хүндрэхээс сэргийлэх”-д шилжүүлж, цар тахлаас эдийн засаг нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөг боломжийн хэрээр багасгаж байгаа явдал юм. Хятад улсын ард иргэддээ дархлаа тогтоохын тулд цаг мөчтэй уралдан ажилласан гурван жилийн практик нь Хятад улс ард иргэдийг дээдэлсэн бодлого хэрэгжүүлж, цар тахлын хамгийн хүнд үед тэрбум гаруй ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг найдвартай хамгаалж, цар тахалтай тэмцэх “Хятадын төсөл ” боловсруулан гаргасныг харуулж байна.

Өнгөрөгч гурван жилийг эргэцүүлбэл 2020 онд Хятадын эдийн засаг дэлхийн цорын ганц эерэг өсөлттэй эдийн засаг болж, 2021 онд Хятадын эдийн засаг нийт 114 их наяд юаньд хүрч, 2022 онд сэргэж өсөх хандлагаа цаашид хэвээр байлгаж чадлаа. Тэгвэл  2023 он бол ХКН-ын ХХ их хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлэх эхний жил, цар тахлаас сэргийлэн хянаж ажил шинэ шатанд орсон чухал нэг жил учир эдийн засгийн ажлыг сайтар хийх нь маш чухал ач холбогдолтой юм. Өнгөрөгч 2022 оны 12-р сарын сүүлээр хуралдсан ХКН-ын Төв хорооны Эдийн засгийн тухай ажлын хуралд 6 талыг ерөнхийд нь илүү сайн зохицуулж, Хятад улсын ирэх оны эдийн засгийн ажлыг сайтар хийхийг дурдаж, “Цар тахлаас сэргийлж хянах хийгээд эдийн засаг нийгмийн хөгжлийг ерөнхийд нь нэн сайтар зохицуулах”-ыг хамгийн чухалд үзжээ. 2023 онд Хятад улс бүх иргэдийн вакцинжуулалтыг нэмэгдүүлж, эм бэлдмэлийн хангалтыг улам нэг алхам баталгаажуулан,  эрсдэлийг шуурхай хянаж, бүх хүчээ дайчлан дотоод болон гадаадын эдийн засаг, дэлхий нийтийн эрүүл мэндийг хамгаалах, цар тахлыг аль болох хамгийн бага гарз хохиролтойгоор даван туулах хамгийн зөв бодлогыг тасралтгүй боловсруулан гаргаж, дэлхийн эдийн засагт хамгийн чухал үүрэг гүйцэтгэлийн байр сууриа үргэлжлэн хамгаалах болно.

Зохиогч: Нийтлэл: Хасмөчир
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Солонго
Мэдээ үзсэн:2251
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7