Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлогыг оновчтой болгож, зохицуулах нь дэлхийн эдийн засагт ашигтай

Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлогыг оновчтой болгож, зохицуулах нь дэлхийн эдийн засагт ашигтай (Олон улсын форум)

Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлэх бодлогыг оновчтой болгож зохицуулсны хэд хоногийн дараа би Ази тивд аялаад Европт буцаж ирэхэд онгоцны буудал, зочид буудалд хүмүүс хятадаар Хятад улс тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогоо оновчтой болгож, зохицуулсны дараа Европт Хятадын жуулчдын тоо нэмэгдсээр байна гэж ярьж байхыг олон удаа сонссон. Хятад улсаас ирсэн хуучин найз нөхөд, бизнесийн түншүүдтэйгээ дахин уулзаж байгаадаа би маш их баяртай байна.

Нэгдүгээр сарын дундуур би Швейцарын Давос хотноо болсон 2023 оны Дэлхийн эдийн засгийн форумын хуралд оролцсон. Энэ удаагийн форумын хурал дээр Хятадын талын хэлсэн үг олны анхаарлыг татаж, олон талт дүн шинжилгээ хийж, тайлбарлаж байна. Уулзалтад оролцсон олон төлөөлөгч харилцан солилцооны үеэр хэлэхдээ, Хятад улс тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах оновчтой арга хэмжээ нь дэлхийн эдийн засгийн үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө гэжээ.

Ярилцлага, хамтын ажиллагаа маш чухал. Хятад улс тахал өвчний эсрэг бодлогоо оновчтой болгож, зохицуулахын хэрээр бизнес аялал илүү таатай болж, эдийн засаг худалдааны салбар дахь яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа ч хурдан сэргэнэ. Бизнесийн харилцаа холбоо тогтоох, бэхжүүлэхэд ялангуяа одоо нүүр тулсан харилцаа маш чухал юм. ЕХ-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа эрхэлдэг хүмүүсийн хувьд одоогийн нэн тэргүүний зорилт бол харилцаа холбоогоо бэхжүүлэх, чухал түншүүддээ айлчлах, итгэлцлээ бэхжүүлэх явдал бөгөөд энэ нь хүн бүр хөрөнгө оруулалт, харилцан ойлголцол, тэвчээрийг нэмэгдүүлэхийг шаарддаг. Цар тахлын нөлөө бүх талдаа байж, визийн бизнес, нисэх онгоц, зочид буудал зэрэг салбарууд хэвийн байдалдаа орохын тулд үйл явц шаардлагатай.

Швейцар-Хятадын эдийн засгийн нийгэмлэг Хятад улс тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогоо оновчтой болгож, зохицуулалт хийж байгааг сайшааж, энэ нь дэлхийн эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Үүний дагуу Швейцарын компанийн Хятадын бизнесийг бэхжүүлж, компанийн удирдлагын баг Хятадад очиж, цаашдын хөгжлийн талаар ярилцах болно. Одоогийн байдлаар тус холбоо болон Хятадын түншүүд 2023 онд хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг судлахаар оффлайн харилцаагаа дахин эхлүүлээд байна. Эдгээр харилцаа холбоо, хэлэлцээ нь Швейцар, Хятадын эдийн засгийн хэлхээ холбоог бэхжүүлж, хоёр талын эдийн засаг худалдааны солилцооны сувгийг өргөтгөж, Швейцар, Хятадын аж ахуйн нэгжүүдэд хоёр талын худалдааг хөнгөвчлөхөд тус дөхөм болно.

2023 он бол маш чухал жил. Хятад, Швейцарын эдийн засаг худалдааны харилцааг тасралтгүй сайжруулснаар хоёр талын эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлж, хоёр талын хамтын ажиллагаанд оролцогчдод илүү их ашиг тусаа өгөх болно.

(Зохиогч нь Швейцар-Хятадын эдийн засгийн нийгэмлэгийн дарга)

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:http://health.people.com.cn/
Мэдээ үзсэн:378
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7