
Бэлгэ дэмбэрэл хурайлсан, хөгжил бадрал урьсан, хүн зоны сэтгэл өег, Хятадын харагчин туулай жилийн уламжлалт Цагаан сар харсаар байтал хаалга тогшин айлчлан ирлээ.
“Солонго” сэтгүүлийн энэ дугаараар сар шинийн сайхан ерөөлтэй агуулга та бүхний алган дээр хүрч байна. Цагаан сараас өмнөхөн Хятад улсын XX их хурал амжилттай өндөрлөсөн. Шинэ оноос өмнөхөн Хятад улс өлзий бэлгэт үлэмжийн дэмбэрэлтэй, алс ирээдүйн хөгжлийн аугаа төсвөө бичиглэж, амжилт бүтээмжээ дуурсгаж, шинэ ондоо сэтгэл өег тавтай, ажил үйлс амжилтаар дүүрэн, алс ирээдүй гэгээн саруул, аугаа төсөв зөв оновчтой байхын гэгээ дуурьсуулж баяр баясгалант Цагаан сараа угтан баялаг тэмдэглэлээ. XX их хурлаар санаачилсан “Хятад маягийн модернизац” сар шинийн баярт сайхан өдөр хүн зоны сэтгэлд таалагдаж, шижир алтан туяа эх газрыг гийгүүлэн, шинэ амьдралын зам өлмий доороос зурайж байгаагийн шинж тэмдэг болж байнам. Хятад маягийн модернизац бол бүх ард түмний хамтдаа баяжих зам. Хамтдаа баяжих нь Хятад улсын онцлогтой социализмын мөн чанарын шаардлага. Төр засгаас ард түмний сайн сайхан амьдралын хүсэл эрмэлзлийг биелүүлэхээр гол зорилтоо болгосон нь үндэстний ард түмний өнөө жил магнай тэнэгэр шинэлэхийн магад гэрч болж, баярт Цагаан сардаа бахдалт амьдралаа зөгнөж, сар шинийн болзоогоор сайхан амьдралаа санагалзан, харагчин туулай жилийн хамгийн хүсэл мөрөөдөлтэй, дурсамж эргэцүүлэлтэй сайхан ярианы сэдэв болж онцлогдлоо
Хятад улс бол хэдэн мянган жилийн турш оршин тогтнохдоо өөрийн гэсэн орон зай, үг үсэг, амьдралын хэвшил, соёл иргэншлээ бүтээсэн ажилсаг хөдөлмөрч, цэцэн сэргэлэн, даруу хичээнгүй ард түмэнтэй дэлхийн соёл иргэншилд өөрийн үзүүлбээс зохих хувь нэмэр, орон зайгаа олж эзэлсэн түүхэн улбаатай улс билээ. “Солонго” сэтгүүл маань тэр сайхан түүхэн улбаанаас учирлаж, бахдалт Цагаан сараар баян хүчирхэг, баялаг тансаг амьдралын оч гийгүүлж бүхий агуулгыг тайлагнан, нийт уншигчдадаа оюунлаг ухаалаг, цоглог, жавхаалаг, хүмүүнлэг соёл иргэншилтэй мэдээ мэдээллийг хүргэх болсондоо урамтай байгаагаа илэрхийлье.





























































