Олон жилийн турш Хятадын Улаан загалмайн нийгэмлэг, Монголын Улаан загалмайн нийгэмлэг хамтран "Бүс ба зам" санаачилгын хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, идэвхтэй хамтран ажиллаж, хэрэгжүүлж ирсэн нь Монголын ард түмэнд ач тусаа өгсөн бөгөөд "Бүс ба зам" хүмүүнлэгийн төслүүдээс Монгол Улс ихээхэн ач тус хүртэв.
Эдгээр төслүүдээс "Тэнгэрийн элчийн аялал буюу зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд тусалъя" хөтөлбөр нь Монголын зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эмчилж эдгээсэн бол "Бүс ба зам: Гэгээн мэлмий аян" хэмээх хүмүүнлэгийн тусламж нь Монголын нүдний өвчтэй олон мянган өвчтөнд гэрэл гэгээг харах боломж олгосон юм.
2023 онд "Бүс ба зам" санаачилгын 10 жилийн ой тохиож байна. 2013 онд "Бүс ба зам" хамтарсан бүтээн байгуулалтын ажил нь санал болгосоноосоо хойш алхам алхмаар урагшилж, үр дүнд хүрсэн. “Бүс ба зам” санаачилга нь Хятад улсаас үүсэлтэй боловч боломж, үр дүн нь дэлхийд хамаарна.
"Бүс ба зам" санаачилгын найзууд улам олон болж, цаашид дэлхийд шинэ боломжуудыг улам бүр олгож, нийтлэг хөгжлийн сайхан алсын харааг бодитоор хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.





























































