Сүүлийн жилүүдэд "Бүс ба зам" бүтээн байгуулалт тасралтгүй хөгжихийн хэрээр Хятад-Европ галт тэрэг нь өөрийн хүчирхэг хүч чадал, асар том чадавхыг улам бүр тодотгож, Европын орнуудтай худалдааг хөгжүүлэх, үндэсний хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх, янз бүрийн сувгаар дамжуулан худалдааны уялдаа холбоог бэхжүүлэхэд улам чухал үүрэг гүйцэтгэж байна.
Торгоны замын хөгжил цэцэглэлт дэлхийг холбодог. Эдийн засгаа тогтворжуулах, хөгжлийг ахиулахад Хятад-Европын төмөр замын буухиа ихээхэн ач холбогдол өгч бий. Төмөр замын зангилаа тээврийн асар их давуу тал дээр тулгуурлан Хятадад өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн Хятадаас Ази, Европ руу тээвэрлэдэг. Бүс нутгийн аж ахуйн нэгж, бүтээгдэхүүнүүдэд импортлох илүү тохиромжтой нөхцлийг бий болгож, хэмнэлттэй тээврийн суваг, логистикийн үйлчилгээг үзүүлж, эдийн засаг, худалдаа, соёл, олон улсын үйлдвэрлэлийн хүчин чадлыг үргэлжлүүлэн хөгжүүлсээр байна.
Хятад-Европын төмөр зам нээсэн нь Хятад улс тус замын дагуух улс орнуудтай улс төр, эдийн засаг, соёлын салбарт бүх талын бодит хамтын ажиллагааг идэвхтэй явуулж, тодорхой амжилт гаргажээ. Хятад-Европыг холбосон галт тэрэгний ачаа тээшний төрөл зүйл улам бүр нэмэгдсээр байгаа нь тус зам дагуух улс орнуудын найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн солилцож, Европын бүх орны ард түмэнд Хятадад үйлдвэрлэсэн өндөр чанартай, хямд барааг эдлэх боломж олгож, “Бүс ба зам” дагуух улс орнуудын соёлын амьдралын баялаг, олон талт хэрэгцээг хангасан байна.
Хятад-Европын галт тэрэг нь Хятадын эдийн засгийн шинэ хөгжлийн төлөвлөгөөг гаргаж, гадаад худалдааны хөгжлийн томоохон хуудсыг нээсэн. Шинэ аялалд Хятад-Европын төмөр замын буухиа бүх орны ард түмний сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдлөөр дүүрэн байж, дэлхийн ложистикийн шинэ загварт эрч хүч нэмэх болно. Шинэ эриний улсууд хамтын хөгжил цэцэглэлт, хамтын ажиллагааны шинэ түүхийг үргэлжлүүлэн бичиж, Евразийн тивийн тээврийн салбарт шинэ хуудсыг бүтээсээр байх болно.





























































