2023 онд "Бүс ба зам" Олон улсын хамтын ажиллагааны санаачилгыг дурдан гаргасны 10 жилийн ой тохиож байна. Арван жилийн өмнөх санаачилгаас арван жилийн дараах нийтлэг ойлголтод хүрсэн гайхамшигтай амжилтууд нь Хятадын гадаад нээлтийн өргөн цар хүрээтэй, гүнзгий, чанартай, өндөр түвшинг нэмэгдүүлж, Хятадын нээлтийн шинэ загварыг бий болгоход тус дэм үзүүлжээ. Мөн сэргэлт муутай дэлхийн эдийн засгийн шинэ эрч хүчийг бий болгоход хувь нэмрээ оруулсан юм.
"Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны арван жилийн хугацаанд үзэл бодлоос нийтлэл ойлголт руу хөгжиж, Хятад болон дэлхийн дахины зайг ойртуулжээ. Гаалийн газрын статистик мэдээллээр, 2022 оны эцэс гэхэд Хятад улс дэлхийн 151 улс орон, олон улсын 32 байгууллагатай хамтран "Бүс ба зам" байгуулах 200 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, тус замын дагуух 25 орны хамгийн том худалдааны түнш болсон байна. 2022 онд Хятад улс "Бүс ба зам" дагуух орнуудтай хийсэн худалдааны нийт хэмжээ шинэ түвшинд хүрч, 2013 оныхоос 7.9 хувиар өссөн байна. Тус замын дагуух хамтын ажиллагааны бүсүүдэд оруулсан нийт хөрөнгө оруулалт 397.9 тэрбум юаньд хүрч, 421 мянган ажлын байр бий болгож, илүү өргөн цар хүрээтэй, илүү гүнзгий түвшний гадаад нээлтийг бий болгожээ.
Өнгөрсөн арван жилийн хугацаанд "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны платформоор дамжуулан Хятадын дэд бүтцийн төслүүд дэлхий даяар түгэн дэлгэрч, эдийн засаг, худалдаа, ард түмний солилцоо, хамтын ажиллагааны гүүрийг сэргээн хөгжүүлж, ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжил, эрүүл мэндийн хамтын ажиллагаа, олон улсын ядуурлыг бууруулах зэрэг хүн төрөлхтөнд тулгарч буй нийтлэг асуудлуудыг шийдвэрлэхэд тусалж, хамтран ажиллагч орнуудын Хятадын нөлөө, олон улсын нэр хүндийг дээшлүүлж, Хятадын аюулгүй байдал, хөгжлийн гадаад орчны бат бөх баталгааг бий болгож байна.
Арван жилийн нөр их хөдөлмөрөөр арван жилийн ололт амжилтыг авчирлаа. Энэ амжилтууд нь Ши Жиньпиний эдийн засгийн бодол, дипломат бодлоос салшгүй юм. Түүнчлэн Хятадын онцлогтой улс орны дипломат харилцааны үзэл санаа, үзэл баримтлал, бодлогыг удирдан чиглүүлэх үндсэн зарчим юм. Өнгөрсөн арван жилийн хугацаанд "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны тусламжтайгаар Хятад улс зөвлөлдөх, хамтран байгуулах, хуваалцах зарчмыг баримталж, энх тайван хамтын ажиллагааны сэтгэлгээг төлөвшүүлж, нээлттэй, хамтарсан, харилцан суралцах, харилцан ашигтай байх сэтгэлгээг төлөвшүүлж, хамтран ажиллагч орнуудын итгэл найдварыг өндөр түвшинд хүргэн, Хятадтай хамт хөгжих, дэлхийн эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг дэмжихэд бэлэн найдвартай "Найз нөхдийн тойрог" бий болгожээ. Энэ нь Хятадын "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны үзэл баримтлалаас үйл ажиллагаа хүртэл дэлхийн хөгжлийн хэрэгцээ, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлтэд нийцэж байгааг нотолж байна. Мөн ирээдүйд хүлээгдэж болох олон улсын нийтийн бараа, олон улсын хамтын ажиллагааны түгээмэл платформ юм.
Шинэ арван жилийн эхлэлтийн цэг дээр зогсож, "Бүс ба зам"-ын одоо байгаа хамтын ажиллагааны ололт амжилтыг бэхжүүлсний үндсэн дээр Хятад улс ард түмний амьжиргаа, экологийн болон байгаль орчныг хамгаалах, дэлхийн эдийн засгийг сэргээхэд тустай хамтын ажиллагааны шинэ салбарыг үргэлжлүүлэн өргөжүүлж, нээлттэй дэлхийн эдийн засгийг бүтээн байгуулахыг дэмжиж, бүх орны ард түмэнд илүү сайн ашиг тусыг өгч, дэлхийн энх тайван, бүс нутгийн тогтвортой байдалд үр өгөөжтэй үүрэг гүйцэтгэх болно.





























































