2023 онд "Бүс ба Зам" санаачилгыг дурдсаны 10 жилийн ой тохиож байна. 2013 онд "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулах ажлыг санал болгосоноосоо хойш алхам алхмаар урагшилж, үр дүнд хүрсэн.
Өнөөдөр "Бүс ба Зам" санаачилга нь олон улсын нийтийн сайн сайхан, олон улсын хамтын ажиллагааны түгээмэл индэр болж, бүх улс орны хувьд боломж, хөгжил цэцэглэлтийн нийтлэг зам болж байна.
Өнгөрсөн арван жилд гарсан хөгжлийн өөрчлөлт, туршлагын ололт амжилтыг эргэн харахад "Бүс ба Зам" санаачилга нь үргэлж хүчтэй тэсвэр хатуужил, эрч хүчтэй байдлаа хадгалж, дэлхийд шинэ боломжуудыг өгсөөр байна.
Өнөөг хүртэл Хятад улс 151 улс, олон улсын 32 байгууллагатай хамтран "Бүс ба Зам" байгуулах 200 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зураад байна. Хятад-Лаосын төмөр зам, Ханги-Сербийн төмөр зам зэрэг гол төслүүдийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаа зогсолтгүй урагшилсаар байна. Хөдөө аж ахуй, эмнэлгийн үйлчилгээ, ядуурлыг бууруулах болон амьжиргааны бусад төслүүдийг нэг нэгээр нь хэрэгжүүлж байна.
Гаалийн газрын мэдээллээс харахад, 2022 онд "Бүс ба Зам" дагуух Хятад, орнуудын импорт, экспортын хэмжээ дээд цэгтээ хүрч, Хятадын гадаад худалдааны нийт үнийн 32.9%-ийг эзэлж байна. Энэ нь өмнөх оныхоос 3.2 хувиар өсч, 2013 онд "Бүс ба Зам" санаачилгын дэвшүүлсэн хэмжээнээс 7.9 хувиар илүү байна. Үүний зэрэгцээ "Бүс ба Зам" дагуух орнуудтай хоёр талын хөрөнгө оруулалт ч шинэ түвшинд хүрч, олон үйлдвэрлэлийг хамарч байна. Хятадын эдийн засгийн хөгжлийг дэмжихийн сацуу "Бүс ба Зам" нь "замын дагуух улс орнуудад" ч бас ашиг олох бодит мэдрэмжийг авчирсан юм.
"Бүс ба Зам" санаачилга нь Хятад улсаас үүсэлтэй боловч боломж, үр дүн нь дэлхий дахиных болно. Энэ жил "Бүс ба Зам" санаачилгын 10 жилийн ой тохиож байна. Бүс ба зам санаачилгын найз тойрог улам томорч, цаашид дэлхийд шинэ боломжуудыг улам бүр олгож, нийтлэг хөгжлийн сайн сайхан алсын харааг бодитоор хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.





























































