2013 онд дарга Ши Жиньпин "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлж, уг зам дагуух улс орон, бүс нутгуудын харилцаа холбоо, дэлхийн эдийн засаг, худалдааны солилцоог бэхжүүлэхэд асар их хувь нэмэр оруулж байна.
Ши Жиньпин дарга "Бүс ба зам"-ыг хамтдаа бүтээн байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах агуу санаачилгыг дэвшүүлж, олон улсын шинэ хэлбэрийн харилцааг хөгжүүлэхэд гарамгай хувь нэмэр оруулсан юм. 2023 он бол ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин "Бүс ба зам" санаачилгыг хамтран бүтээн байгуулсны 10 жилийн ой юм. “Бүс ба зам”-ыг хамтдаа чансаатай бүтээн байгуулах нь улс орнуудын хөгжлийг ахиулах шинэ хөдөлгөх хүчийг бий болгож, хамтаар бүтээн байгуулагч орнуудын ард түмний чин сэтгэлийн сайшаалыг хүлээсэн юм. “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш 10 жилийн хугацаанд Хятад улс 140 гаруй улс орон, олон улсын 30 гаруй байгууллагатай “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах баримт бичигт гарын үзэг зурсан бөгөөд хамтын ажиллагааны холбогдох үзэл баримтлал, санал санаачилгыг нь НҮБ болон олон улсын олон байгууллагууд баримт бичгүүддээ хамруулан оруулжээ.
Хятад улс зөвшилцөн хамтран бүтээн байгуулж, хуваалцах зарчмаа үргэлжлэн баримталж, нээлттэй, ногоон, цэвэр засаглалын үзэл баримтлалаар өндөр стандарт хангасан, тогтвортой, иргэдэд хүртээмжтэй байлгах зорилгоор “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулж, шинэ амжилтад хүргэхээр хичээн зүтгэнэ.
"Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж, дэлхийн олон улс, бүс нутагт бодит өөрчлөлт, үр өгөөжийг авчирсан. Мөн цаашид улам олон мэргэжлийн байгууллага, ойлголттой хүмүүсээр бодитой үнэлүүлэх болно. Өнөөгийн нөхцөлд бид олон улсын мэргэжлийн судалгааны байгууллагуудтай солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тэдний платформыг ашиглан "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулах түүхийг ярьж, эерэг энергийг байнга сэнхрүүлж, "Бүс ба зам"-ын хөгжлийн өндөр чанартай олон улсын орчинг бүрдүүлэх хэрэгтэй байна.





























































