2023 онд "Бүс ба зам" санаачилгын 10 жилийн ой тохиож байна. "Бүс ба зам" санаачилгыг дэмжих чухал эхлэл болсон Хятад-Европын галт тэрэг нь оны эхэнд хөгжлийн хүчтэй тэсвэр хатуужлыг харуулж, тээврийн үйл ажиллагааны чанараа тогтвортой сайжруулсан юм.
Энэ оны эхнээс Хятад-Европын галт тэрэг орон даяар "хурд нэмэн" урагшилсан бөгөөд галт тэрэгний тоо, тээвэрлэсэн чингэлгийн хэмжээ ихээхэн нэмэгдсэн байна. Тухайлбал: 01-р сард И Ү хот Хятад-Европын нийт 240 гаруй галт тэргийг аялуулж, 20140 чингэлгийг илгээсэн нь жилд тус тус 179 хувь, 172 хувиар өссөн юм. Гуанжөүгийн гаалийн газар нь импорт, экспортын 32 галт тэрэгний үйл ажиллагаанд хяналт тавьж, 2852 чингэлгийг илгээв. Энэ нь жилд 190.91 хувь, 159.27 хувиар өссөн юм. "Шанхай" нэрэмжит Хятад-Европын галт тэрэг 7 удаад 728 чингэлгийг тээвэрлэн ажиллажээ. Энэ нь 2022 онтой харьцуулахад сарын дунджаар тус тус 50 хувь, 130 хувиар өссөн байна.
Хятад улс бараа бүтээгдэхүүн импортлог болон аж үйлдвэрийн Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн экспортолдог хамгийн том орон болсны хувьд, Хятад-Европын галт тэрэг нь дэлхийн зах зээлийг дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбож, бараа бүтээгдэхүүнийг бүс хоорондын эргэлтэд оруулахыг дэмжиж, маршрутын дагуух улс орнууд Хятадын зах зээлийн эрэлтийн шаардлагыг дэмжин, дотоодын эдийн засагт өсөн нэмэгдэх, хөгжих эрч хүчийг авчирчээ.
Нийтдээ Хятадын Үндэсний төмөр замын группийн хамгийн сүүлийн үеийн мэдээлснээр 2023 оны 01-р сард Хятад-Европын нийт 1410 галт тэрэг улс даяар үйл ажиллагаа явуулж, 147000 чингэлгийг тээвэрлэсэн нь жилд тус тус 6 хувь, 13 хувиар өссөн байна. Дотоодын олон бүс нутгийн Хятад-Европын галт тэрэг "Хурд нэмэн" урагшилж, "Анхны амжилт"-ад хүрсэн нь эдийн засгийн тогтвортой байдал, сэргэлтийн зорилгын талаар холбогдох арга хэмжээнүүдтэй холбоотой байж болох юм.
"Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын чухал эхлэлийн нэг болох Хятад-Европын галт тэрэг нь эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал ачаадагч юм. Хятад-Европын галт тэргээр дамжин бүс нутгуудын хооронд худалдааны солилцоо, эдийн засгийн харилцааг дэмжих боломжтой бөгөөд зам дагуух улс орнуудын эдийн засгийн хөгжлийг ахиулах болно.





























































