
Энэ үед цаг агаар дулааран, бороо орж, өвс, мод гөлөглөн нахиална.
Нэг их гоё чийг үнэртэж эхэлнэ.
Хятадын хамгийн алдартай яруу найрагчдын нэг Дү Фүгийн хоёр мөр шүлгийг уншиж байсан.
"Сайн бороо улирлаа мэднэ, хавар болоход мод бут гөлөглөн нахиалах үед ордог”.
Яагаад тэгж хэлж байгаа юм бэ гэвэл энэ цаг үед өвлийн улаан буудай зэрэг ургац их ус шаарддаг.
Усны хомсдолтой бол
Ургац хураалтад нөлөөлдөг нь зүйн хэрэг
Энэ үед хур ус буух юм бол
Аяндаа "Сайн хур" гэж нэрлэх болно.
Хятадын зарим нутагт
Хур усны өдрөөр хүмүүс жилийн ургацыг мэргэлдэг
Хур усны өдөр бороо орвол
Сайн ургац хураана гэж бэлэгшээдэг.
Миний зурганд шиврээ бороонд хүү, охин хоёр тоглоно
Алсад орших уулс
Борооноор чийг татуулан ногоон униар хөшигрөнө.
Усны шувууд хаврыг зорин нисэж байна.
Бид ч хур борооны чийгэнд
Амьдралын шинэ “навч”-аа ургуулж
Мөрөөдлийн нахиагаа тосон авна.































































